Өнгөрсөн баасан гаригт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр ИЗНН-ынхан утсаа салгаад алга болсон тухай мэдээлэл гарах болсон.

Тэднийг МАН-ын ятгалгад орж Ц.Нямдоржийг аврах ажил нь нэгдсэн гэж сэжиглэж байга аюм. энэ талаар ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбат тайлбар өгч байна. Тэрээр “Нямдоржийг хамгаалсан мэт харагдаж байгаагаа бид сайн мэдэж байна. Гэхдээ худалдаж болдоггүй зарчим гэж байдаг юм.

Зөв байрандаа зогсох. Эр, эм хоёрын хооронд илжиг бүү жороол гэдэг бил үү. МАН, АН хоёрын салалтыг хагалах үүрэг, хүсэл бидэнд алга даа. Ц.Нямдоржийг огцруулах үндэслэл маш аюултай. Баривчлагааг хууль бус гэж үзэж байгаа. Араас нь юу хөвөрнө гэдгийг та бүхэн харж байгаа юу?
Ц.Нямдорж “новш” байх жижиг асуудал. Харин Монголын төр “новш” болох бол том асуудал. Бид энэ новшролыг дагахгүй. Бид Нямдоржид огт санаа тавихгүй. Энэ бол 2 сарын л асуудал.

Харин энэ новшрол хаашаа явахад санаа тавьж бна. Энэ бол Монголын төр. Ц.Нямдоржийг огцруулах үндэслэлийг сайн үз. Тэнд ёстой цаашдын “новшрол” нуугдаж бгаа. Улс төрийг сумо шиг бүү хар. Цаашаа хар” гэсэн юм.

Эх сурвалж: http://www.times.mn/index.php?option=com_content&view=article&id=4524:-qq—&catid=10:2011-09-12-13-40-48&Itemid=24

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. hhhn en enhbat hudaldagdsn ym bishuu yun buurunhii ym neg l shudraga tsarialdag hu haana bnaaa nowshrol ch gehshig zugee r l hudaldlagdsn eswl ih amlalt awsn gl helchheecheeeeeeeeeeeee nyluunaas shuluun n dr gdg shn ug bnaaa tsaana chin ehnbataa

Leave a Reply

Your email address will not be published.