Түгээх

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Загджав, Д.Тэрбишдагва нарын таван гишүүн намаасаа гарч, МАХН-д орохоо МАН-ын Удирдах зөвлөл, мөн намын бүлэгтээ мэдэгдэж гарын үсгээ зурсан гэсэн мэдээлэл өнөөдөр Төрийн ордонд тархсан юм. Түүгээр ч зогсохгүй Ч.Улаан гишүүн МАХН-ын сонгуулийн штабыг удирдан ажиллах болсон гэх мэдээлэл ч цацагдаад амжсан. Иймд бид УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс энэ тухай тодруулахад дараах хариулт өглөө.

-Таныг болон Ч.Улаан нарын гишүүдийг намаасаа гарах нь гэж сонслоо. Үнэн үү?

-Миний хувьд бол намаасаа гарна гэж хэлээгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг намын Удирдах зөвлөл болон бүлгийн хуралдаанаас хэлэлцээд “Огцруулахгүй” гэж шийдвэр гаргахад нь түүнийг нь эсэргүүцэж “ Одооноос эхлээд би бүлгийн хуралдаанд оролцохгүй шүү” гэдгээ л албан ёсоор бүлэгт мэдэгдсэн.

-Гэхдээ та таван гишүүн шууд МАХН-д элсээд, сонгуулийнх нь ажлыг гардаад явах юм биш үү. Ч.Улаан гишүүн сонгуулийн штабыг даргална гэсэн мэдээлэл цацагдаад байна л даа?

-Одоохондоо МАХН-д орох тухай асуудал миний хувьд байхгүй.

Эх сурвалж: www.news.mn


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.