Түгээх

Монгол Австрийн Засгийн газар хооронд энэ оны нэгдүгээр сард 40 хүртэлх сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгох санхүүгийн хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн. Тэгвэл энэхүү хөнгөлөлттэй зээлийг хүртээмжтэй хүргэж, хоёр орны эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ирэх сарын 18-ны өдөр МҮХҮАТ-д Монгол-Австрийн бизнес форумыг зохион байгуулах гэж байна. Форумд БНХАУ-ын Бээжин хотод суугаа Австри улсын Элчин сайд тэргүүтэй 20 гаруй бизнесийн төлөөлөгчид оролцох бөгөөд виф-бизнес уулзалт хийх боломж олгох юм.

Хамтран ажиллах бизнесийн чиглэлүүд нь эрүүл мэнд, эмнэлэг, инженер болон барилга, уул уурхай, дэд бүтэц, санхүү, зөвлөх үйлчилгээний салбар, уул уурхайн машин тоног төхөөрөмж зэрэг нэлээд өргөн хүрээтэй байгааг зохион байгуулагчид онцолж байна.


Түгээх

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. Каждому Скажу! Заходите на

Leave a Reply

Your email address will not be published.