Түгээх

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан Төрийн ордны Их танхимд хаалттай үргэлжилсэн хэвээр байна. Тус хуралдаанаар ҮЗХ-ны гишүүд 2012 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцсээр буй тухай мэдээллийг авлаа.

Ардчилсан намын хувьд өнгөрсөн жил “Монгол хүн-2020” хөтөлбөрийг дэвшүүлж, 21 аймаг, есөн дүүрэг, эцэст нь сумдын иргэдээр хэлэлцүүлж, улмаар эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг авч боловсруулан нэгтгэсэн юм. Таван хэсгээс бүрдэх “Монгол хүн-2020” хөтөлбөр нь одоо харин УИХ-ын 2012 оны сонгуульд дэлгэх гол хөзөр болох учиртай. Ард түмний санаа бодлыг эрдэмтэн судлаачдын хийсэн судалгаатай уяж шинжлэх ухааны үндэстэй хандсан тул нэлээд даацтай чамбай хөтөлбөр болсон гэж намынхан нь дүгнэж буй мэдээлэл байна.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.