Түгээх

Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Эрдэнэбат гэгч эрхэм Н.Энхбаярыг баривчилагдахаас өмнө хадаг сүүтэй золгож амар мэндийг нь мэдэхдээ чихэнд нь зөөлөн шивнээ хийсэн сурагтай.

Тэр нь Говь-Алтай аймгийн МАХН-ын дарга болох хүсэлт байлаа. Алтай нутгийн баялаг, залуусыг цөлөмж дуусан тэрээр МАН-ын дахь улстөрийн карьер нь дуусгавар болж МАХН-ыг бараадаж байгаа бололтой. Ш.Эрдэнэбат нь ямар ч цаг үед аргаа олоод өөртөө таарсан хорыг найруулаад явж байдаг гэдгийг алтайчууд хэлдэг болж.

Гайгүй сайн бойкотчин тэрээр намынхаа нөхдийн дунд хэл ам үүсгэж хэрүүл тэмцэл хийж нармайгаа нээлцэхэд хүргэж явсан нөхөр. Саяхандаа Алтай нутгийн удирдлагууд Цэцэг зочид буудалд байрлаж байхдаа зодоон хийж зарим нэг нь эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл гарсан.

Тодруулбал өчигдөр шувтарч байгаа дөрөвдүгээр сарын эхээр Говь-Алтай аймгийн удирдлагууд Цэцэг зочид буудалд  тухлахдаа халамцаж хоорондоо зодолдсон байна. Зодооны хөлд Тонхил сумын Засаг дарга Н.Цэдэнбал өртөж Гэмтэл согогийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн билээ. Зодоон гарах болсон хэргийн учгийг мөшгивөл ИТХ-ын  дарга Ш.Эрдэнэбат гэгч нөхөр бусдыгаа архидуулж намын сонгуулийн сурталчилгаанд идэвхтэй оролцохыг уриалж явсан байх юм.

Ингээд архи уугаагүй нэгэндээ гомдлын үг чулуудаж зодоон эхэлсэн сурагтай. Гэтэл тэр нөхөр хэргийн мөр баларч амжаагүй байхад МАХН-ын дарга Н.Энхбаярт хадаг сүүтэй очин намын даргын зөөлөн сэнтий хүсэмжилсэн байна.

Барих барьцгүй, буруу үйл нь бусдаас их гэгдэх энэ нөхрийн дараагийн нүүдэл нь УИХ-ын сонгууль болохгүй юм бол аймгийн Засаг даргад зүтгэх. Гэвч түүний том бодлыг алтайчууд гүйцэлдүүлнэ гэдэг хүнд. Учир нь тэрээр Засаг даргатайгаа нийлж лиценз олгож хувьсгалын үйлийг хувийн эрх ашигтаа ашигласан. Үүнээс болж Говь-Алтайд нинжа, хувийн хэвшлийнхэн, малчдын дунд эцэс төгсгөлгүй тулаан өрнөж буу шийдэмдээ хүрсэн тухай мэдээлэл гарах болсон.

Эргэн сануулахад,  2010 онд Бигэрийн алтанд Макс группийн Ганбаатар эзэн сууж “Марко-Поло” ХХК хэмээх охин компанийнхаа нэр дээр ашиглалтын леценз эзэмшиж, хамгаалалтанд авсан нь алтайн иргэдийн бухимдлыг ихэд төрүүлсэн. Учир нь Говь Алтай аймгийн өмнөх засаг дарга С.Бямбажав, одоогийн ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбат нар “Марко поло” ХХК д хууль бусаар лиценз гаргаж өгсөн аж. Аймгийн засаг дарга байсан С.Бямбажав нь аймгийн ИТХ ын тэргүүлэгчдийн 2006 оны дөрөвдүгээр сарын 03- ны өдрийн 65 тоот тогтоолоор баталсан “Ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөлд санал өгөх, лиценз эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”, “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтын дагуу тухайн талбайд орших Бигэр, Есөнбулаг сумын ИТХ ын болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг авалгүйгээр 2009 оны арваннэгдүгээр сарын 19-ний 38 тоотоор “Марко поло” ХХК д тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн санал өгч дураараа аашлан дээрх хууль, журмыг зөрчсөн байдаг. Заалан сэнтий, эрх мэдэлд тэмүүлсэн Ш.Эрдэнэбат шиг нөхдүүд хөдөө орон нутагт олон болж байна.

Эх сурвалж: www.times.mn


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.