МАХН, МҮАН-ын “Шударга ёс тогтоох эвсэл”-ийн хүндэтгэлийн уулзалт өчигдөр орой болсон байна. Хүндэтгэлийн уулзалтын үеэр 2012 оны УИХ-ын сонгуульд дээрх хоёр нам эвсч оролцохоо албан ёсоор зарлаж, эвслийн удирдах зөвлөлийн 20 гишүүнээ сонгожээ. Эвслийн удирдах зөвлөлийг МАХН-ын дарга Н.Энхбаяр толгойлж, бүрэлдэхүүнд нь МАХН-ын  дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, МАХН-ын Төвийн бүсийн зөвлөлийн дарга, МАХН-ын Нарийн бичгийн дарга О.Чулуунбат, МАХН-ын Нарийн бичгийн дарга, Зүүн бүсийн зөвлөлийн дарга Ч.Улаан,  МҮАН-ын дарга М.Энхсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батзориг, Бодлогын зөвлөлийн дарга О.Цолмон, дэд дарга Б.Цогтгэрэл, Д.Дэлгэрцогт, Г.Уянга, М.Сономпил, П.Батхуяг нарын 20 хүн байхаар тогтсон байна. Дээрх үйл явдлын үеэр МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва “Шударга ёсыг тогтоохын төлөө МАХН, МҮАН эвсэн оролцож байна. Ирэх сонгуулиар бид нийт ард иргэдийнхээ дэмжлэгээр ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.