Улсын Их Хурал — 31 July 2014
ИЗНН ээлжит бус чуулганыг зарлахыг хүсэв

УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх наймдугаар сарын дундуур зарлан хуралдуулах шаардлага үүсээд байна гэж ИЗНН мэдэгджээ.

Тус нам энэ тухайгаа валютын ханшийн хөөрөгдөл нь ард иргэдийн худалдан авах чадварыг сулруулж байгаа төдийгүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүүлж, эдийн засгийн идэвхижлийг сулруулж байна. Ийм нөхцөлд УИХ, Засгийн газар яаралтай, тодорхой үр дүнтэй бодлогын арга хэмжээ авахгүй бол ирэх саруудад байдал улам дордож, энэ нь нийгмийн болон улстөрийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлтэй тул УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж, тодорхой шийдвэр гаргахыг санал болгож байна гэжээ.

Г.ДАРЬ
Эх сурвалж: http://www.news.mn/

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.