Шар мэдээ — 05 November 2014
Н.Номтойбаяр О.Баасанхүүг сүрдүүлэв

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр О.Баасанхүү гишүүнийг сүрдүүлж “айлгаад” авлаа. Ерөнхий сайдыг огцруулах асуудалд О.Баасанхүү гишүүн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “МАН-ын огцруулах үндэслэлээс иш болгож АТГ-ынхнаас асуух зүйл олон байна. Үнэхээр Н.Алтанхуяг даргын зөвлөх Л.Гансүх нь гэмт хэрэг үйлдсэн юм уу, тэр хүргэн гээд байгаа Г.Дэнзэн бас л хууль бус үйлдэл хийсэн үү. АТГ-ынхнаас ингэж асуумаар байна. Хэзээ билээ дээ, Л.Цог дарга бид хоёр Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлт өгсөн. Тэрийг шалгасан уу гэж асуумаар байна. Д.Оюунхорол тойрогтоо мөнгө тарааж сонгогдсон гэсэн асуудал гараад л байсан. Түүнийг шалгасан уу гэж бас л асуумаар байна. Энэ Н.Номтойбаярын зодооны хэрэг юу болсныг нь гэсэн цагдаагийн байгууллагаас асуухсан. Холбогдох байгууллагаас нь мэдээлэл авч байж асуудалд хандмаар байна” гэсэн юм. Харин үүнийг нь сонссон Н.Номтойбаяр “Хөөш чи дуугүй бай даа. Яах гээд байгаа юм бэ, чи одоо” гэхчилэн элдэв хараал хэлсэн. Н.Энхболд гишүүн намынхаа дүүг дуугүй бол гэж зөвлөснөөр хурал цааш үргэлжилсэн юм.

Д.БОЛОР

Эх сурвалж: www.polit.mn

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.