Авилгалтай тэмцэх газраас  экс ерөнхийлөгч Н. Энхбаяр , Ашигт малтмалын газрын дарга асан Д. Батхуяг,  аймгийн засаг дарга нарыг толгой дараалуулан авилгалын хэргээр шалгаж эхэлсэн.  Энэ бол Авилгалтай тэмцэх газрын үндсэн ажил . Тэд үүргээ биелүүлж байна. Гэхдээ газар нутгаа худалдсан авилгачид бас гарын  салаагаар сугарч үлдэж магадгүй байгааг сануулая.  Төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас орд газрыг гадаадынханд зарж авилгал авах  анхны шанг татсан хүмүүсийн нэг бол яах аргагүй Байгаль орчны  сайд асан У. Барсболд.

Тэрээр  Таван толгойг 3 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний буюу  2,4 тэрбумын  нөөцтэй Хөшөөтийн орд газрыг  Монгол улсын Стратегийн орд газрын жагсаалтаас хасуулж , Хятадуудад худалдсан гэмт хэрэгтэн.  Социализмын үед Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон Хөшөөтийн ордын лицензийг   Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мон Эн Ко” компани эзэмшиж, нүүрс олборлон экспортолж байна.   2007 онд   Эрдэс баялгийн зөвлөлөөс Хөшөөтийн уурхайг  87 сая тн нөөцтэй хэмээн   тодорхойлуулсан мөртлөө  Хятадын “Мон Эн Ко  ”  компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр 2,4 тэрбумын нөөцтэй хэмээн зарлаж 2,7 тэрбум долларын хөрөнгө босгожээ.  Нөөцийг нь зориудаар дарж, хуурамчаар тодорхойлуулан Стратегийн орд газраас хасуулангуутаа Хятадын “ Мон Эн Ко” компанид зарсан гол хүн нь Байгаль орчны сайд асан У. Барсболд гэгддэг. ” Мон Эн Ко” компанийхан ч үүнийг нуудаггүй, Барсболдын дэмжлэгээр орд газарт эзэн сууснаа зарладаг.  Монголын бүх ард түмний өмч байх ёстой Стратегийн орд газрыг гадаадынханд худалдсан гэмт хэрэг хийснийхээ төлөө тэрээр Хууль хяналтын байгууллагуудад  удаа дараалан шалгагдаж, Урьдчилан хорих төвд түр саатуулагдаад гарч ирсэн тохиолдол ч бий. Түүнд Хөшөөтийн уурхайн хувьцааг бусдаас залилсан гэх үндэслэлээр  Улсын мөрдөн байцаах газрын  Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байгаа. Одоо Авилгалтай тэмцэх газар ч шалгаж эхлэх тухай мэдээлэл байна.

Нэгэнт хийсэн хэрэг нь хэзээ нэгэн цагт илрэх нь тодорхой, шийтгэл хүлээх нь бас тодорхой . Тиймээс тэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшин гишүүн болж , УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэх хамгаалалтанд орохыг хүсч байгаа. Харамсалтай нь түүнийг хэн болохыг Монгол даяараа мэддэг болсон учраас очоод нэр дэвшчих тойрог олдохгүй тарчилж байна.  Эх орноо худалдсан, увайгүй бэртэгчдийг их хурлын гишүүн болж, хуяг бамбайн доор нуугдахаас нь өмнө шалгах шаардлагтай байна.  Хөшөөтийн ордоос Монголчууд байтугай уугуул нутаг Ховдынхон ч хувь хүртэх эрхгүй болгож, Хятадуудад зарсан У. Барсболдыг яагаад авилгалын хэргээр шалгаж болохгүй гэж …  Айлаас 10 мянган төгрөг хулгайлсан бүсгүйд 10 жилийн ял оноодог Монголын хууль хяналтынхан газар нутгаа худалдсан мяндагтанд хэдэн жилийн ял оноохыг харах л үлдэж байна.

Холбоотой мэдээ

(2) Сэтгэгдэл

  1. barsboldoo chi minii osoj tursun gazriig hujaad zarsan tuunii chini hariud chamd uhehl uldsen

  2. emch , tsagdaa nar tangarag urgudug terendee ch hurdeg joohon huuhded hurtel amlasandaa hur gj heldeg hernee AH-han uursduu yagaad hurduum bol??????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

Leave a Reply

Your email address will not be published.