Түгээх

Иргэний Зориг Ногоон Намын Үндэсний хорооны ээлжит хурал нэгдүгээр сарын 31-ний өдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн баталсан байна. Тус нам үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой энэ оны 3 дугаар сарын 9-ний өдөр тохионо. Үндэсний хорооны хурлаараа ИЗНН-ын Их хурлыг намын ойн өдөр буюу 3 дугаар сарын 09-ний өдөр зарлан хуралдуулах товыг зарлаж, 15 жилийн ойгоо зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлан, ойн жилийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн байна.
Намын дүрмэндээ өөрчлөлт оруулжээ.
2012 оны 1 дүгээр сарын 28-нд Иргэний Зориг нам МНН-ыг эгнээндээ нэгтгэн 8 дугаар их хурлаа зарлан хуралдуулж намын нэрийг Иргэний Зориг Ногоон нам хэмээн өөрчлөн, жендерийн тэгш байдлыг хангасан 3 даргатай байх, намын гишүүнээс гадна намын дэмжигч гишүүн гэсэн нэр томьёололыг анх удаа намын дүрмэндээ оруулсан нь улс төрийн ажиглагч, судлаачид, жирийн иргэдээс ихээхэн дэмжлэг авсан юм. Энэ удаад намын дүрмээ сайжруулсан 20 орчим нэмэлт өөрчлөлтийг хийсэн байна.
Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Хүдэр-Ян томилогдов.
ИЗНН-ын ЕНБД-ын нөхөн сонгуульд 4 нэр дэвшигч өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулан өрсөлдсөн. Хоёр шатны санал хураалтаар тус намын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Ногоон хөгжлийн бодлогын хороо хариуцсан нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян олонхийн санал авч, ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон байна. Б.Хүдэр-Ян нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнгийн хүү бөгөөд 2012 оны УИХ-ын сонгуульд тус намаас Хэнтий аймагт нэр дэвшин өрсөлдөж байсан хэмээн ИЗНН-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.