ИЗНН Засгийн газраас гарах уу?

ИЗНН-ыг Засгийн газраас гарна гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тодруулбал Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтарч байгаа ИЗНН-д сайдын суудал  хүртээгээгүйгээс үүдэн ийм яриа нам дотор гарсан гэх мэдээлэл бий.

Энэ талаар намын дарга С.Оюун “Одоогоор албан ёсоор ийм шийдвэр гараагүй байна. Намын гишүүд ямар байр суурьтай байгааг сайн мэдэхгүй юм. Өөр өөр бодолтой хүмүүс байгаа л байх. Нэгдсэн шийдэлд бол хүрээгүй. Өмнөх Засгийн газартай ч бид хамтарсаар ирсэн. Одоогийн Засгийн газрыг цааш нь ажиллуулах боломжийг нь олгох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Намын даргын хувьд ИЗНН засгаас гарахгүй гэдгийг хэлье. Гэхдээ нам дотор ийм бодолтой хүн байгааг үгүйсгэхгүй” гэх  хариулт өгчээ.

Ирэх гуравдугаар сард болох ИЗНН-ын 15 жилийн ой, намын их хурлаар намын даргаа солих, засгаас гарах асуудлыг ярилцана гэх таамаг байна.  Харин намын дарга Их хурлаар Засгийн газраас гарах асуудал яригдахгүй  гэжээ.

С.ОТГОН

Эх сурвалж: http://www.news.mn/

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.