Н.Алтанхуягийг шалгаж эхэлжээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас шалгаж эхэлжээ. Түүнийг орон сууцжуулах найман хувийн зээл, 888 төсөл, аймгуудыг нийслэлтэй холбосон авто зам, “Нүүрс” хөтөлбөр, Бумбардай хүүхдийн цуврал ном, Гудамж төсөл зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа аж.

Хэвлэлүүд энэхүү мэдээллийг “баттай эх сурвалжаас авсан” гэсэн зүүлттэйгээр дамжуулж байгаа юм.

Мөн өөр эх сурвалжаас авсан мэдээллээр, Н.Алтанхуяг саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа нам дамжсан бүлэглэл, хууль бус үйлдэлүүдийн талаар дэлгэрэнгүй ярьсан нь өөрийгөө шалгуулах үндэслэл болсон байж ч магадгүй ажээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.