Нийслэл — 27 February 2015
Ч.Чимэдсүрэнг шийтгэв
Түгээх

Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн цагдаагийн албан хаагчтай зүй бусаар харьцаж буй бичлэг фэйсбүүкээр цацагдаж иргэдийн шүүмжлэлд багагүй өртсөн. Энэ сарын 8-ны өдөр Замын цагдаагийн алба хаагч УНИ 3800 гэсэн улсын дугаартай автомашины тусгай дуут дохио ашиглах зөвшөөрөлтэй эсэхийг шалгахаар зогсоосон  байна. Гэтэл тус автомашины жолооч нь хүчингүй үнэмлэх үзүүлснээс болж асуудал үүсч  Ч.Чимэдсүрэн төрийн албан хаагчтай маргалдсан байдаг. Тиймээс Замын цагдаагийн газар уг хэрэг дээр албаны шалгалт хийж Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэнгийн автомашины тусгай дуут дохио ашиглах эрхийг цуцалсан байна.

М.ЯЛАЛТ

Эх сурвалж: http://www.news.mn/


Түгээх

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. duut dohio ashiglahiig ni l boliulsiiim bizdeee

Leave a Reply

Your email address will not be published.