Нийслэл — 27 February 2015
Түгээх
Монголын хөлбөмбөгийн холбооны IV их хурал “Соrporate” зочид буудалд болж байна. Тус хуралд 21 аймаг, нийслэл дүүрэг, клубүүдээс сонгогдсон 52 төлөөлөгч оролцож буй.
Дөнгөж сая Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг сонгох санал хураалт болж, МХБХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, МУ-ын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар 29 санал, МХБХ-ны Дэд ерөнхийлөгч асан, ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ 22 санал авсан байна. Саналын дүнд ийн А.Ганбаатар МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдоод байна.
Санал хураалтад хөлбөмбөгийн клубууд болон орон нутгийн 52 төлөөлөгч оролцсон бөгөөд 52 саналын нэг саналыг хүчингүйд тооцож, 51 саналыг тоолж, дүнг гаргажээ.
Б.ЭНХ
Эх сурвалж: http://www.news.mn/
Түгээх
Anonymous
Шударга бус ичгүүргүй сонгууль болсон нь ойлгомжтой хөлбөмбөг гэж мэдэхгүй энэ фр ганбаатар намынха баахан хүнийг цуглуулж сонгуулд оруулж санал авсан нь мэдээж хоолондоо цадахгүй хөлбөмбөг гэж байна уу үүлийн үр чинь үр удмыг чинь өлөсгөх болтугай