Н.Энхбаяр Солонгосыг зорив
Түгээх

МАХН-ын дарга, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр сар шинийн битүүний өдөр эх орондоо ирсэн билээ. Тэрээр онгоцноос буугаад “Аав ээжтэйгээ золгохоор ирлээ” гэж байсан юм. Тэгвэл тэрээр билгийн тооллын 14-ний орой буюу өчигдөр орой Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор Солонгос руу ниссэн байна. Н.Энхбаярын эмчилгээ дуусаагүй учир ийн Солонгосыг зорьсон ажээ. Тэрээр битүүний өдөр онгоцны буудал дээр тосч ярилцсан сэтгүүлчийн “Солонгос руу хэзээ буцах вэ” гэсэн асуултад “Эмч нар маань, Та хурдан ирж дараа дараагийнхаа эмчилгээнд ороорой  гэсэн шаардлага тавьж байгаа. Гэхдээ бүгдээрээ ойлгож байгаа байх аа.  Яагаад гэвэл солонгосчууд ч гэсэн Цагаан сар хийдэг. Тийм  болохоор тэд намайг  ойлгож, тэгэлгүй яахав, аав ээжтэйгээ золголгүй яахав, нутгаа бараадалгүй яахав гэж байгаа” гэж хариулж байсан юм.

З.ОЧИР

Эх сурвалж:www.polit.mn


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.