Иргэний зориг-Ногоон намаас УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчид эхнээсээ тодорч байна. Өнөөдрийн байдлаар пропорцианаль буюу намын жагсаалтад багтах 28 гишүүний эхний 10 нь тодорхой болжээ. Мөн мажоритари буюу зарим тойргийн нэр дэвшигчид тодорчээ.
Тус намын хувьд энэ удаагийн сонгуулиар бие даан өсрөлдөж УИХ-ын болон Нийслэлийн ИТХ-ын бүх тойрогт нэр дэвшүүлэх юм.
ИЗНН-аас намын жагсаалтыг УИХ-ын гишүүн, намын дэд дарга С.Оюун тэргүүлж байна. Тэрээр намынхаа гишүүдийг тэргүүлж сонгуулийн пиарыг зангидаж ажиллах болжээ. Мөн тус намынхан нэр дэвшигчдийн гурван хүн тутмын нэг нь эмэгтэй нэр дэвшигч байх аж. Мөн тус намынхан тооны араас хөөцөлдөх бус нийт сонгогчдоос авах 5 хувийн босгоо чанартай байлгахад илүүтэй анхаарч байгаа гэх.

ИЗНН-ын намын жагсаалтад багтсан эхний 10 гишүүн
С.Оюун-УИХ-ын гишүүн /эмэгтэй/
Д.Энхбат-УИХ-ын гишүүн
С.Дэмбэрэл-ИЗНН-ын дэд дарга
н.Хүрэлсүх-“Нармон” компанийн захирал, БГД-ийн ИЗНН-ын дарга
Ц.Ганбат-“Гүншим” компанийн захирал
н.Төрбаяр-Хууль зүйн дэд сайд асан /эмэгтэй/
н.Дүгэрсүрэн – “Бодь электроникс” компанийн захирал
н.Чойдорж- дипломатч
Ц.Энхтуяа- “Нүүдэлчин” компанийн захирал, СБД-ийн ИЗНН-ын дарга

Баянзүрх дүүрэг
-З.Алтай- УИХ-ын гишүүн
Е.Зоригт – Ерөнхийлөгчийн зөвлөх
н.Булгамаа- Их Засаг сургуулийн захирал /эмэгтэй/

Сонгинохайрхан дүүрэг
-Х.Бат-Ялалт- Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн
-н.Пүрэвсүрэн-Байгаль орчин судлаач
-н.Нямцэвээн- “Хүчит” компанийн захирал

Хэнтий аймагт
-М.Жаргал- Засаг дарга асан
-Б.Хүдэръяан -Ерөнхий сайд асан Бямбасүрэнгийн хүү

Дорнод аймагт
-н.Отгонбаатарт- “Монгол шитгээн” компанийн захирал

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. S.Oyun darga minidee Hurelsuh garch chadahgui shuu dee tolgoi ni olgoi yum baina lee tagtik muutai tenegduu hun ta bol uur shuu dee ug ni namiig chin ih demjdeg yumsan

Leave a Reply

Your email address will not be published.