МНН-ын 25 жилийн ой болж байна

Тэртээх 1990 онд олон намууд Ардчилсан холбооноос гал тасалж байхад Монголын Ногоон нам гэх нэрээр салж байгуулагдаж байсан өдгөө ч энэ нэрээ хадгалан үйл ажиллагаа явуулж буй МНН байгуулагдсаны түүхт 25 жилийн ой энэ жил тохиож байгаа аж.

25 жилийнхээ ойн баярыг угтан тус намын хамт олон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах бөгөөд ойн хүрээнд хоёр сарын ая зарлаад байгаа аж. Тавдугаар сарын 25 хүртэл 128 бөхийн барилдаан, эрдэм шинжилгээний хурал, намын ололт амжилттай цуг байсан гишүүд, дэмжигчидтэйгээ уулзах зэрэг ажлуудыг хийхээр болсон байна.

Тус намын гишүүд долоо хоног бүрийн бямба гарагт төв талбайд цуглан байр сууриа илэрхийлэх болсон бөгөөд өнөөдөр 11.40 цагаас Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөний урд, Чингис хааны талбайд намын бүх гишүүд дэмжигчид зургаа татуулжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Тогтох

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.