ИЗНН ҮЗХ-ны гишүүдээ тодруулна

ИЗНН байгуулагдсаны 15 жилийн ой энэ өдрүүдэд тохиож, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж байна. Тус намынхан өчигдөр Их хурлаа хийх үеэрээ ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүнС.Оюун, С.Дэмбэрэл нарыг улираан сонгож, Элчин сайд асан Ц.Ганхуягийг мөн даргаараа сонгожээ. ИЗНН-ын даргад нийт долоон хүн нэр дэвшин өрсөлдсөнөөс С.Оюун дарга 298, Ц.Ганхуяг 282, С.Дэмбэрэл 240 гишүүний саналыг тус бүр авсан аж. Их хуралд 318 төлөөлөгч оролцож, саналаа өгчээ.

Их хурал өнөөдөр 14.00 цагаас Корпрейд зочид буудлын хурлын танхимд үргэлжилж, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээ шинээр бүрдүүлэх юм байна. Мөн нарийн бичгийн дарга нарыг сонгох ажээ.

Сүүлийн өдрүүдэд ИЗНН Засгийн газраас гарах уу гэдэг асуудал олонтаа тавигдах болсон. Их хурлаар өчигдөр энэ тухай хөндөгдөхөд С.Оюун дарга “ИЗНН Засгийн газраас гарах тухай ярих нь эрт байна. Засгийн газар тогтвортой ажиллах нь чухал тул энэ байр сууриа хамгаалах ёстой” гэж үзжээ.

Г.ДАРЬ

Эх сурвалж: http://www.news.mn/

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.