Түгээх

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг тохиолдуулан МАХН-ын дэргэдэх АШЁМЗХ-ноос үе үеийн генарал, хурандаа нарыг хүлээж авч хүндэтгэл үзүүлнэ.

Тус арга хэмжээ өнөөдөр 13.00 цагаас Төрийн ордны баруун талд, Өргөө зочид буудлын ресторанд болно. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарын албаны хүмүүс оролцох юм байна.

МАХН-ын дэргэдэх АШЁМЗХ нь эл хүндэтгэлийн арга хэмжээг хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа аж. Өчигдөр МАН-ынхан Тусгаар тогтнолын ордондоо мөн л генералуудыг урьж хүндэтгэл үзүүлсэн билээ.

Эх сурвалж: www.mminfo.mn


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.