Н.Удвал намтайгаа муудалцаагүй гэв
Түгээх

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшч, Эрүүл мэндийн сайдын ажлыг хоёр жил хийхдээ чамгүй шүүмжлүүлсэн Н.Удвал ахайтан нэг хэсэгтээ л сураг алдраад байсан.

Н.Энхбаярын зүүн гар нь болж хаа явсан газар нь хамт явсан энэ эмэгтэй улс төрийн амьдралаас холдож, намын үйл ажиллагаанд оролцохоо больсныг хэвлэл мэдээлэл олон янзаар тайлбарлаж байсан. Тухайлбал, намынхантайгаа үл ойлголцсоноос болж намдаа хөөгдсөн, дарга удирдлагууддаа жийгдсэн гэх мэтээр ярьж байсан.

Тэгвэл Н.Удвал сайдын суудлаасаа бууснаас хойш анх удаа хэвлэлд ярилцлага өглөө. Тэрбээр энэ хугацаанд хангалттай амарч авсан бөгөөд одоо сайн дурын үндсэн дээр нэгдсэн оюунлаг хүмүүстэй нэгдэн Эвийн хэрэм гэх үндэсний хөдөлгөөн байгуулжээ. Улс төрийн үйл хэргээс ангид энэхүү хөдөлгөөн дүүрэг болгон дээр очиж хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд эв нэгдлийг яаж бий болгох вэ гэдэгт л хамаг анхаарлаа хандуулж ажиллах хөдөлгөөн аж. Н.Удвалыг намынхаа гишүүдтэй үл ойлголцсон гэх яриа явж байгаа талаар тодруулахад “Намтайгаа муудалцсан юм байхгүй ээ. Ер нь хэнтэй ч муудалцаагүй.

Энэ намыг байгуулахын төлөө яаж явсан билээ дээ. Шударга ёсыг тогтоохын төлөө бүхнээ золиослоод явж байсан хүн шүү дээ, би. МАХН-ынхныг нь дугуйлалцаж, унийг нь өлгөлцөж явсны хувьд энэ намаас хөндийрөх, зай барих, сэтгэл буруулах асуудал байхгүй.

МАХН таван хувьсгал хийнэ, шударга байна гэдэг том амлалттай мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байсан. Харамсалтай нь тэрийгээ биелүүлэхийн төлөө дуугардаг хүн аль ч түвшинд байгаагүй. Тиймээс л ил захидал бичсэн” хэмээсэн байна.

Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Тогтох


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.