Засгийн газар — 31 March 2015
Ц.Нанзаддорж улс төрийн шахалтад орж ажлаа өгөв үү
Түгээх

Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ талаар тус хорооны хэвлэл мэдээллийн албанаас тодруулахаар утас цохисон ч утсаа авсангүй.
Түүнийг өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн хэмээжээ. Ц.Нанзаддорж нь өмнө нь Авто замын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд энэ албан тушаалд очоод сар гаруйн хугацааны дараа ийн ажлаа өгч байна. Төрийн өмчийн хорооны өмнөх дарга Д.Цогтбаатарын ажлыг аваад сар ч бололгүй ажлаа өглөө.
Ямар шалтгаанаар ажлаа өгсөн нь тодорхойгүй ч улс төрийн шахалт дарамт ирсэн гэх мэдээллийг ойрын эх сурвалжууд нь өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ суудалд МАН-аас хүн очиж магадгүй гэх яриа гараад байна.

Б.Тогтох

Эх сурвалж: www.mminfo.mn


Түгээх

Холбоотой мэдээ

(2) Сэтгэгдэл

  1. еоеооо, энэ томилгоо халаа сэлгээгээ болимоор юм. Ажлаа мэддэг нь ажлаа хийж улс орноо сүйрлээс аврах юмсан. Ард түмэн залхаж туйлдаж гүйцлээ. сувдаг шунахай сэтгэлтэнгүүд яасан ханаж цаддаггүй юм бэ. Төрийн мэдэлд үлдсэн объектуудыг авах санаархлаа хээгжүүлэх гээд бас л халаа сэлгээ болж байгаа юм байна даа ай хөөрхий

  2. Ts.nanzaddorj gedeg chini shal uur khun shtei ene zurag chini niisleliin abtozamiin gazriin darga nanzaddorjiin zurag baina shtei. Ts.nanzaddorj chini nasaara turiin umchin khoroond ajillasan khun baigaa. Altankhuyagiin balgaar umnu ni khalagdaj baisan odoo ch bas l khelmegdekh shig bolson

Leave a Reply

Your email address will not be published.