Онцлох мэдээ — 31 March 2015
Бурхан халдунд монголчууд л гарна гэж хуульчлаач, тэгвэл
Түгээх

Хэдхэн сарын өмнө хэдэн вьетнам залуус монгол охидтой ажлынхаа байранд пиво ууж байгаа зураг цахим ертөнцөөр цацагдаж монголчуудын цөсийг хөдөлгөж орхисон. Комьютерийн араас эх оронч хэмээн цээжээ дэлдэх хэсэг бүлэг тэднийг хэлэх хэлэхгүй үгээр хэлж өнөөх охидыг бараг л биеэ үнэлэгч болгож харааж зүхсэн.

Зарим цөстэй эх орончид гар утас мөнгийг нь дээрэмдчихээд үүнийгээ эх оронч үзлээс болсон, эх орноо хамгаалах гэж дээрэмдсэн хэмээн тайлбарлаж “тэнэгтэж” байлаа.

Гэтэл энэ бол бүх л оронд байдаг асуудал. Цагаачлан амьдарч байгаа иргэд тухайн орондоо ууж идэх, олсон мөнгөө зугаа цэнгэлд зарцуулах нь байдаг л асуудал. БНСУ-д ажиллаж байгаа монголчууд ч гэсэн олсон мөнгөөрөө нэг өдөр наргих цэнгэх, охидтой наргиж өнгөрүүлэх зүйл байдаг.

Тэглээ гээд Солонгосчууд зургийг нь авч нийтлээд, очиж мөнгийг нь дээрэмдээд явсангүй. Арлын Япон улсын олон жилийн түүхэн спортын сүүлийн хэдэн арван жилийг монгол хөвүүд эзэлж байна. Тэглээ гээд тэд өвдөг дээр нь сөгдүүлээд зургийг нь авсангүй.
Яг үүнтэй адилхан өнөөгийн залуус даяаршиж буй нийгэмтэйгээ дасан зохицож амьдрах хэрэгтэй байна. Нүүдэл шийдэл нэвтрүүлгийн үеэр эх оронч үзлийг маань далимдуулж хэдэн төгрөг өгөөд биднийг нэг нэгэн рүү маань турхирч байгаа зүйл гарах болсныг эрдэмтэн судлаачид хэлж байлаа. Энэ бол бодох л асуудал.

Эх оронч нэрээр түрий барьсан, угтаа бол гадны гар хөл болсон нөхдүүд ч олон байгаа. Өчигдөр “Никитон” хамтлагийн гитарчин Өөжгий Бурхан Халдунд хадаг барин мөргөж яваа Өвөрмонгол залууг сөгдүүлж суулгаад дарсан зургаа цахим хуудастаа оруулж эцэг өвгөдийн минь онгон шүтээн дээр энэ муу хужаа гарсан байсныг манай эх оронч залуус барьж сөгдүүлж суулгаад хашраажээ гэх тайлбар зүүжээ. Үхсэнийх нь мундаг гитарчин, юуных нь урлагийн хүн байх вэ. Мөнгө хэрэгтэй цагтаа тэд Өвөрмонгол байтугай хэрэн тэнэж тоглолт хийдэг. Монгол түмэн минь тархай бутархай байна. Бид нэгдэх ёстой гэж эргүүтдэг удаа ч бий. Гэтэл урлагийн хэлээр бол Өвөрмонгол бол хүн биш бололтой.

Мах цусны минь тасархай хэмээн өнгөн дээрээ эвийлдэг ч цаанаа бидний байгаа төрх энэ. Бүхнийг өмчлөх гэсэн эзэрхүү араншингаа бид харуулав. Энэ бүхнийг ойлгож байгаа залуус цахим ертөнцөд олон байгаа ч Хятад гэсэн сэтгэлээр хандаж байгаа нь бишгүй олон байна. Тэгвэл, Бурхан халдунд зөвхөн монгол хүн гарна гэсэн бичиг хаана байна вэ.

Өвөг дээдсийн минь онгон шүтээнд өвөрмонголчууд мөргөж болохгүй гэсэн хууль гаргачихаач, нэртэйгээр нь. Тэд бидний мах цусны тасархай. Түүхийн балархай жимээр Хятадын нутагт амьдарч адлуулж яваа ч тэд босоо бичгээр ижилсэж, уртын дуунд уярдаг монгол түмний нэг хэсэг. Хийрхсэн хөөрсөн биднээс илүүтэй үндэсний гэсэн бүхнээ хадгалж үлдэж байна, тэд. Яадгийм ингэж өмгөөллөө гээд хятадын эрлийз хурлийзаар нь дуудах хүн гарах л биз. Би залуу хүн.

Даяаршсан нийгэмд амьдарч байгаа үндэс угсаа, үзэл бодол, шашин шүтлэгээр нь гадуурхдаггүй нийгэмд амьдарч яваа. Үгээрээ эх оронч царайлах бус үйлдлээрээ эх оронч гэдгээ харуулахыг хичээдэг жирийн залуусын төлөөлөл. Хятад ч гэсэн хүн. Тэдний эх оронд бидний олон залуус сурч яваа. Хятадын цагаан хэрэм дээр монгол хүн гарчихлаа гээд өвдөг сөгдүүлж суулгаад зургийг нь дарвал яах вэ.

uvurmongl

Хятад иргэдээ хамгаална гээд хөршөөс чинь цэрэг оруулаад ирвэл зэвсэг барих эх орончид тэр дунд хэд байгаа бол. Монголчуудын талаарх муу муухай сэтгэгдэл улам бүр л нэмэгдэх зүйлсийг бид өөрсдөө хийж байна. Үнэхээр л хятадуудыг үзэн яддаг юм бол тэднээс илүү ажилла. Тэднээс илүү хүчирхэг гэдгээ батлахын тулд ажил хий, хөдөлмөрлө. Хийж бүтээ. Тэгж байж л эх оронч гэдгээ харуулах бус уу. Улсынхаа эдийн засаг унахад бахаа хангаж тавлаж инээдэг бус улстөрчдөө шоглож зурчихаад хөөрцөглөж явдаг бус улс орныхоо төлөө нэг ч гэсэн баялаг бүтээхсэн гэж боддог тийм сэтгэлтэй бол, залуусаа. Юм үзэж нүд тайл.

Хятадыг өмнөө сөхрүүллээ гээд харь оронд сурч байгаа монголчуудад маань ямар их дарамт очих бол. Тусгаар улсын төрийн далбаан дээр кимчи, баас зурлаа гээд тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудаас маань айж эмээнэ гэж бодож байна уу. Монголчуудын талаарх таагүй сэтгэгдэл дэлхий нийтэд улам бүр л тархах боллоо. Жуулчилж очсоныг нь зодоод явуулчихдаг, баялаг бүтээх гэснийг нь барьж хорьдог гэх мессеж улам бүр хүчээ авч байна.

Буурал тивээс эхлээд хажууханд маань байгаа буриад түмэн хүртэл бидэнд дургүйцэх боллоо. Дэлхийн дайдыг эзэлж явсан энэ ард түмэн яагаад дэлхийд муухайгаар харагдах болсныг өөрсдөөсөө эхлээд хайцгаая. АНУ-д гэхэд зөвхөн АНУ-ын иргэн гардаг гэсэн уул байдаг. Тэгвэл Бурхан халдун зөвхөн монголчуудын гардаг уул гэсэн бичиг хадаач. Хар шар ялгаагүй хаваржин зунжин цувлаа. Харин хятад гарч болдоггүй гэсэн бичиг хадчихвал хөршийнхөө нүүрийг яаж харна вэ. Хүссэн ч эс хүссэн ч далайд гарцгүй бид хоёр хөршөө л түшиж амьдарна.

Өмнөд хөршийнхөө залуусыг өмнөө сөхрүүлж зургаа дарж, хойд хөршийнхөө төрийн тэргүүнийг үхүүлсэн хуурамч мэдээллээр хандалт авах гэж аргаа барсан ийм нөхцөл байдлыг тэд эерэгээр хүлээж авахгүй нь мэдээж. Хятад дулаанаа хааж, ОХУ бензин өгөхөө больчихвол Өөжгий ирээд шатахуун шахаж өгөх үү. ОХУ-ын төрийн тэргүүний талаар ийм худлаа, ийм хариуцлагагүй асуудлыг эх сурвалж нь хаанаас вэ гэдгийг мэдэхгүйгээр авч тавина гэдэг үхлээ эрсэн оготно муурын сахлаар оролдож байгаатай агаар нэг бус уу. Цээжний бангаар цэцэрхэж, уул уурхай ярьж улстөржиж, жуулчдаа зодож зовоохыг эх оронч гэдэггүй юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Тогтох


Түгээх

Холбоотой мэдээ

(5) Сэтгэгдэл

  1. аливаа улс үндстэнд тахин шүтдэг юм гэж байдаг Гаднын хүний орж болох юм орж болохгүй юм гэж байдаг. жишээ нь бид дураараа цагаан ордонд орж болохгүй шүү дээ. Хүнд явж болох газар явж болохгүй газар гэж байгаа. Эдгээр залуус зөв юм хийлээ. Өвөр монголчууд бол бас манай дархан цаазтай газарт гарч болохгүй. Манай улсын эргэн биш .

  2. Mongolchuud delhiid muuhai haragddag bolson n unen. Hulgaich hudalch zalhuu deer n teneg. End mash zuv umiig hunduj bichsen baina.

    • яг үнэн

  3. bitgii huts novsh mini.tsagasn haram burhan haldun 2 oo yalgaj sur.haanaas iim novshnuud garch ireed bn aa.tarhi ugaah gj bur ilerhii oroldoh bolloo shuu

  4. Chingis Khan Burkhan Khaldun Uulnii tuhai yag u gj helseniig ene linkees uzeerei. Mongoliin nuuts tovchoo http://youtu.be/AqtLxVIPRSw

Leave a Reply

Your email address will not be published.