Улсын Их Хурал — 31 March 2015
Чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо
Түгээх

УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон байна. Түүгээр 1-д Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай, 2-т Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Монгол Улсын Их хурлын тогтоолын төсөл, 3-т Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөллийн тухай хуулийн төслүүдийг жагсаажээ.

УИХ намрын чуулганыг завсарлуулахын өмнө хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан юм. Нийт 34 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр баталсныг УИХ-ын дарга захирамж гаргаж дараах байдлаар эрэмбэлээд байна.

Хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сарын 6-нд буюу даваа гаригт нээлтээ хийнэ.

Чуулганаар хэлэлцэх асуудлыг танилцуулъя.

1 2 3

Эх сурвалж: http://www.news.mn/


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.