Шар мэдээ — 31 March 2015
Л.Гүндалай намаа байгуулахаар гарын үсэг цуглуулна

Шинэ нам байгуулахын тулд Ардчилсан намаас гарч байгаагаа зарласан УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай иргэдээс гарын үсэг цуглуулахаар болж, ажлаа эхлүүлжээ. Тэрээр энэ өдрүүдэд Орхон аймагт ажиллаж байгаа аж. Нам байгуулахад үйл ажиллагааг нь дэмжиж 801 иргэн гарын үсэг зурах ёстой юм. Өмнө нь тэрээр “Ард түмний нам”-ыг байгуулж, долоо хоногийн дотор 20 мянган иргэний гарын үсэг цуглуулж байв. Харин энэ удаад байгуулах намын нэр нь “Ард түмнээ хайрлая” нэртэй аж. Санаачлагыг нь хэр олон хүн дэмжиж гарын үсэг зурах бол… Харах л үлдлээ дээ.

Г.ХОРОЛ

Эх сурвалж: http://www.news.mn/

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.