МАХН-МҮАН эвслийн жагсаалтыг МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүлж УИХ-ын гишүүн болно хэмээн үзэлцэх аж. Хэрэв шүүхээр сонгуулиас наана хэргээ таслуулчихгүй бол тэрбээр намын нэрээр УИХ-д орж ирэх баталгаагаа бараг хийчихлээ. УИХ-ын гишүүн, МАХН-ын шинэхэн нарийн бичгийн дарга Ч.Улаан жагсаалтыг удаалж байна. Уг нь УИХ-д сууж байх ёстой хүний нэг гавьяат хуульч С.Нарангэрэл гуравт бичигджээ.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл листийн дөрөвт байгаа бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Сонгинохайрхан дүүрэгт, УИХ-ын гишүүн асан М.Энхсайхан Дархан-Уул аймагт нэр дэвшихээр болоод байна. Дэд сайд асан Н.Удвал, Г.Шийлэгдамба гээд төр түшилцэж явсан кандидатууд зоосныг харахад бас ч боловсон хүчин гайгүй нам гэдгээ нэр дэвшилтээрээ харуулжээ.
Дашрамд сонирхуулахад гавъяат дуучин маань МАХН-д элсэж Увс аймгаас нэр дэвшихээр боллоо хэмээн хэсэг шуугиулаад байсан ч түүний нэр энд нэр дэвшигч болон, жагсаалтын аль алинд алга. Тэрээр нэгэнтээ би нэр дэвшихгүй гэж хэлж байсан нь үнэн бололтой. Мөн Аварга А.Сүхбат гээд бишгүй олон хүний нэр дуулдаж байсан бас л сенсаци байжээ.

Ингээд МАХН-МҮАН-ын нэр дэвшигчдийг танилцуулъя.

Жагсаалтаар нэр дэвшигчид:

  1. Н.Энхбаяр
  2. УИХ-ын гишүүн Ч.Улаан,
  3. Монгол Улсын гавьяат хуульч С.Нарангэрэл,
  4. Татварын ерөнхий газрын дарга асан Ц.Оюунбаатар,
  5. хуульч, өмгөөлөгч О.Баасанхүү,
  6. гавьяат эдийн засагч Ч.Хурц,
  7. С.Авирмэд,
  8. Э.Батшугар

Тойрогт нэр дэвшигчид:

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.