Энэ жилийн сонгууль холимог тогтолцоогоор явагдана.Парламентын 76 гишүүний 28 нь намуудын авсан саналын хувиар, 48 нь тойрогт өрсөлдөн сонгогдоно.  Пропорциональ өрсөлдөөний 28 суудалд жагсаалтаар өрсөлдөгчдийг нам, эвслээр нь шинжвэл АН-ын нэр дэвшигчид илүүтэй жин дарж буй. Учир нь албан тушаалын эрэмбээр биш ард түмний сэтгэлд хэн илүү нийцэж, дэмжлэг авч,  намын фон болох вэ гэдгийг чухалчилсан нь илэрхий.   Нэг нам  40 орчим  хувийн санал авч байж эхний 10 хүнээ парламентад оруулах боломжтой. Тэгэхээр энэ шалгуурыг  АН, МАН, МАХН-МҮАН-ын  Шударга ёс эвсэл давах магадлалтай.  Бусад жижиг намуудын хувьд  таван хувийн босгыг давж байж парламентад суудалтай болох боломж бүрдэнэ.  Энэ удаагийн “их сунгаанд” нэг нам цойлсон өндөр санал авах  эсэх нь эргэлзээтэй. Тиймээс дээрх намуудаас гаргасан нэрсийн  жагсаалтын эхний аравт багтсан эрхэмүүд нь хууль тогтоох дээд байгууллагад хөл тавих магадлал өндөртэй гэж хэлж болох юм. АН, МАН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс гаргасан пропорциональ 28-ын жагсаалтыг харьцуулж харъя.
Дээрх гурван намуудын дарга нар нь жагсаалтаа тэргүүлсэн байгаа. Ерөнхий сайд, намын дарга С.Батболд МАН, УИХ-ын гишүүн, намын дарга  Н.Алтанхуяг АН-аа, Экс ерөнхийлөгч, намын дарга Н.Энхбаяр МАХН-ын жагсаалтыг тэргүүлж байна. Харин зургадугаар сарын 4-нд экс ерөнхийлөгчийн шүүх хурал болж ял оноовол дур зураг өөр тийшээ эргэх нь мэдээж. Гэхдээ шүүх хурлыг ямар нэгэн арга чарга хэрэглэсээр хойшлуулж сонгуультай золгох гэж арга заль уралдуулж байгаа бизээ.
Жагсаалтын хоёрдугаарт, АН УИХ-ын гишүүн З.Энхболдыг, МАН Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл УИХ-ын гишүүн Ч.Улааныг эрэмбэлэв.  Гурвуулаа улс төрийн тогоонд чанагдсан тушлагатай улстөрчид. З.Энхболд сонгуулиар намынхаа хууль, эрх зүйтэй холбоотой асуудлыг хариуцаж ажиллах юм гэсэн. Бас л шаггүй хүн. Үгний өөг  ч андахгүй, элдэв цоорхойг олоод харчихдаг  хурц нүдтэй, хорон үгтэй. Зарим нь түүнийг атигар биетэй ч ,   санаа нь гүйцэгдэхгүй нөхөр гэж гоочлох нь ч бий. Гэхдээ л тэрээр АН-ын  лидерүүдийн нэг, улсын хөрөнгө  идэж уусан, хөлжсөн, авгай хүүхэн эргүүлсэн  гэж муу нэр зүүгээгүй.
УИХ-ын гишүүн Ч.Улаан Сангийн сайдаар хоёрантаа ажилласан, хий нь гарсан улстөрч гэж хэлж болох юм. Тиймээс түүнийг жагсаалтыг удаалахад гайхахгүй.  МАН –ын генсек У.ХҮрэлсүх цагтаа намаа улайран хамгаалж, толгойдоо эрээн алчуур зангидаад жагсч явсан,   бас аавын хаалга татах дээрээ тулаад мултарч явсан эр. Н.Энхбаярыг “хаан” байх цагт өөдөөс үг зөрсөн ганц хүн байх.
Гэхдээ АН-ын генсек Д.Эрдэнэбат  МАН-ын нарийн бичгийн даргаас өөр байр суурь баримталсан гэсэн.  Нам жагсаалтаа гаргахдаа албан тушаалаар нь  эрэмбэлэхээсээ илүү хэр зөв харагдах талыг нь бодолцох нь чухал хэмээн санаачилга гаргасан аж. Уг нь хувиа бодвол дээгүүрт жагсана гэж дайрмаар. Гэвч нам ялах нь чухал, зөв жишгийг тогтоох нь эрхэм хэмээн  Д.Эрдэнэбат намаа бодож, албан тушаалаар эрэмбэлэхиийг болиулж доош дөрвөн байр ухарч тавдугаарт  жагсчээ. Харин У.Хүрэлсүхийн хувьд  ийм зоригтой алхам хийгэЭГҮЙ.
Улстөрийн хоёр голлох намын генсек ийм л ялгаатай байр суурьтай аж.  Мөн АН жагсаалтын гуравдугаарт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг оруулсан нь олон хүмүүст таалагдаж буй. Тойроггүй боллоо, жийгдлээ хэмээн хэдэн өдөр хэвлэлээр шуугилсан залуу түшээг угаасаа  жагсаалтын дээгүүрт оруулах төлөвлөгөөтэй байсан юм гэсэн. Тийм болохоор тэрбээр  тойрогт нэр дэвших гэж улайрч гүйгээгүй.Хурааж хуримтлуулсан зоос багатай. Тийм болохоор намынхаа фон болж, долдугаар сарын 1-ний хэрэг явдлын талаар цэнхэр дэлгэцээр яриад явахад  л гүйцээ. Түүн шиг долдугаар сарын 1-ний асуудалд анхнаасаа тууштай байр суурьтай байж, төр иргэнийхээ амийг хөнөөсөн гутамшигт үйл явдал дахин давтагдах ёсгүй, хууль, хүчний байгууллагуудын ажиллах уялдаа холбоог сайжруулах, ажиллах орчин нөхцөлийг өөрчлөх ёстой гэж зүтгэж ажилласан түшээ АН-д ч байхгүй. Тэгэхээр зөв хүнээ жагсаалтын дээгүүрт эрэмбэлсний илрэл.
Гэтэл МАН 72 настай, тэтгэвэртээ гарах цаг нь хэдийнээ болсон Дэмбээ даргаа гуравдугаарт жагсаажээ.
МАХН-МҮАН жагсаалтын гуравтаа  Н.Батцэрэгийг оруулсан байв. М.Энхсайханыг баруун гарын хүн. Юуны төлөө МАХН-тай эвсэл байгуулж орж байгаа билээ, өөрт нь үнэнч, АН-аас өрх тусгаарлахад нь дагаад гарсан Н.Батцэрэг ээ жагсаалтын дээгүүр оруулж дөнгөжээ.
МАН, АН жагсаалтын дөрөвт, хоёулаа УИХ дахь бүлгийнхээ дарга нарыг зоосон байв.
Жагсаалтын тавдугаарт, АН генсек Д.Эрдэнэбатыг, МАН УИХ-ын гишүүн Д.Лүндэжанцанг эрэмбэлсэн юм. Харин МАХН-МҮАН гавьяат хуульч С.Нарангэрэлийг оруулжээ.
Нэрсийн жагсаалтыг энэ мэтчилнэ харьцуулан харахад ялгаатай зүйл цөөнгүй байна.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.