Өвөрхангай явах замд МАХН-ын хоёр ч залуу амиа алдлаа
Түгээх

МАХН-ын улс төрийн ажилтан гурван залуу өнгөрөгч даваа гарагт орон нутагт явж байхдаа осолдож, нэг нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл эдгээр гурван залууг намын сурталчилгааны ажлаар орон нутагт ажиллахаар явж байхдаа амиа алдсан гэх мэдээлэл гарч байгаа юм.

Тэгвэл сурталчилгааны биш орон нутагт намын гишүүдтэйгээ уулзах, намын дотоод ажил байсан бололтой. Мөн эдгээр гурван залуугийн нэгийнх нь биеийн байдал тун хүнд байгаа гэнэ. Албаныхны мэдээлж буйгаар тэд Өвөрхангай аймаг руу намын сурталчилгааны ажлаар явж байжээ.

Залуус 160 км/ц-ийн хурдтай явж, өмнөх машинаа гүйцэж түрүүлэх гэж байхдаа осолдсон байж болзошгүй байгаа аж. Осол гарахад машиныг жолоодож явсан Т гэгч залуу газар дээрээ амиа алдсан байна. Нөгөө хоёр залууг эмнэлэгт хүргэжээ. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2012 оны есдүгээр сард МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” бүлгийн дарга Н.Батцэрэг нарын албаны хүмүүстэй хамт хөдөө явж байсан “Шударга ёс” эвсэл бүлгийн ажлын албаны дарга залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан билээ.

Тухайн үед Н.Батцэрэг даргын сууж явсан машин ямар нэг гэмтэл гараагүй ч хамт дагалдаж явсан машин нь осолдож ажлын албаны залуу газар дээрээ нас барсан байдаг юм. Тэд мөн л Булган аймгаас гараад Өвөрхангай орохоор явж байхдаа амиа алдсан билээ.

Эх сурвалж: www.mminfo.mn


Түгээх

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. SAIN ZALUU BAISAN YUM UM SAIN AMAGLAN BOLTUGAI

Leave a Reply

Your email address will not be published.