Шар мэдээ — 29 May 2015
УИХ-ын гишүүн С.Оюуныг “загнасан этгээд” яах бол

“Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг” хэмээн В.И.Ленин хэлсэн байдаг. Тэгвэл тун удахгүй буюу тодруулбал, энэ онд Монгол киноны 80 жилийн ой тохионо.

Энэхүү ойд зориулсан “Гайхамшигт дэлгэц” төслийг “Монгол кино” нэгтгэл “Монголжин” студийн санаачилгаар ”Absolute picture”, ”Bro’s records”-той хамтран хэрэгжүүлж буй. Төслийн ерөнхий продюссерээр “Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонго, МУСГЗ Б.Галаарид, МУГЖ Н.Батцэцэг нар ажиллаж байгаа.

”Гайхамшигт дэлгэц” төсөл үндэсний кино урлагийн түүхийг өгүүлэх бөгөөд дэлгэцийн бурхад болсон алтан үеийн жүжигчид, уран бүтээлчдийг урин тоглуулж, тухайн үеийн тайз заслыг тэр чигээр нь барьж үзүүлж байгаагаараа онцлогтой юм.

Тодруулбал, “Цогт тайж” киног дахин амилуулахдаа киноны гол дүр Цогт Хунтайжид Төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатар тоглосон. Харин “Сэрэлт” киноны орос эмчийн дүрийг УИХ-ын гишүүн С.Оюун бүтээжээ. “Сэрэлт” киноны орос эмчийн дүрд эрхэм гишүүний ээж тоглож, монгол түмний сэтгэлд хоногшуулсан бол УИХ-ын эрхэм гишүүн энэ дүрд тоглохоос эхэндээ татгалзсан гэнэ шүү.

Харин төслийн удирдагч Ж.Солонго түүнийг загнаж, гишүүн гэдгээс нь ч эмгээгээгүй сурагтай. Төслийн удирдагч Ж.Солонго “Сэрэлт” киноны орос эмчийн дүрийг бүтээж байсан Доржпаламын охин Оюуныг зөвшөөрөх шинжгүй болохоор нь загнаж байж тоглуулсан. Ээжийнхээ тоглож байсан кинонд ийм байдлаар ч болов дүр бүтээнэ гэдэг хувь тавилан шүү, тогло гэж байгаад тоглуулсан даа” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.