Улс төрийн сонгууль тойрсон яриа хөөрөөнд өнгө нэмэхээр Бээжин-2008 паралимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Баатаржав шийдлээ. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төлөөлөн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшихээр болж, өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ тойргийн хэсгийн хорооноос гардан авчээ. Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 120 мянга шахам хүн байдаг бөгөөд тэдгээрийн дуу хоолойг төр засагт хүргэх зайлшгүй шаардлагатай хэмээн үзсэн байна.

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. баяр хүргэж амжилт хүсье

Leave a Reply

Your email address will not be published.