“Улс төр” мэдээллийн төвд өнөөдөр Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос хэвлэлийн хурал хийлээ. Уг хурал дээр АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны ерөнхий зохицуулагч Т.Хасбаатар хэлэхдээ “Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшигч Дашзэвэгийн Зоригт Монгол Улсын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Тэд өөрсдийн бие төлөөлөгч Махбариад, Төмөрням, Пунсалмаа, Доржпалам нараар дамжуулан Өвөрхангай аймгийн 19-н суманд 2012 оны 4 дугаар сар 24-ний өдрөөс эхлэн хууль бусаар нийт 560 иргэнд мөнгө тараасан байна. Энэ нь нийтдээ 168 сая төгрөг болсон. Иймээс бид энэ хууль бус зүйлийг таслан зогсоох зорилгоор нотлох баримт, бичлэг болон Д.Зоригтийг УИХ-д нэр дэвшүүлэх эрхийг нь хасуулах, эрүүгийн хариуцлага тооцуулах хэрэгтэй гэсэн хүсэлт бичгийн хамт сонгуулийн ерөнхий хороонд хүргэж өгөх гэж байна” гэсэн юм.

Өвөрхангай аймгийн АН-ынхан ийнхүү дотроо хагаралдаж эхэлсэн байна. Т.Хасбаатарын дээрх мэдээллийг үнэний хувьтай гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Монголдоо хөрөнгөөрөө тэргүүлдэг Д.Зоригт ийнхүү иргэддээ их хэмжээний мөнгө тараасан гэх мэдээлэл байгаа юм.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.