Я.Батсуурь гишүүн сурталчилгаагаа эхлүүллээ

УИХ-ын Сонгуулийн 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Яйчилын Батсуурь сонгуулийн сурталчилгааны нээлтээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд хийсэн байна.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Л.Гансүх, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэбүрэн, Говьсүмбэр аймгийн АН-ын дарга Л.Одсэр болон АН-ын гишүүд, дэмжигчид, нутгийн иргэд, сонгогчид оролцжээ. Нэр дэвшигч Я.Батсуурь сонгуулийн сурталчилгааны нээлт дээр хэлсэн үгэндээ өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа товч тайлагнаж, энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН-ын “Монгол хүн” мөрийн хөтөлбөрийн талаар сонгогч олонд танилцуулжээ.

Сурталчилгааны нээлтэд оролцсон УИХ-ын гишүүд улс орны болон говь нутгийн ирээдүй, хөгжлийн асуудал АН-ын бодлогод чухал байр суурь эзэлж байгаа тухай болон цаашид тус намаас нийт иргэдээ ажилтай орлоготой, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, аюулгүй орчинтой, эрх чөлөөтэй болгох талаар онцолжээ. УИХ-ын гишүүн Я.Батсуурь нь “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компаниас иргэдэд 20 хувь олгох хуулийн төсөл санаачилсан нь биеллээ олоод байгаа юм байна.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.