С.Ганбаатар хахууль авснаар Дарханыг сонгох болсон гэв vv

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшихээр сонгуулийнхаа сурталчилгааны ажлыг эхлүүлээд байна. Түүнийг Нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвших гэж байгаа талаар ойрын эх сурвалжууд мэдээлж байсан ч гэнэт Дархан-Уул аймгийг сонгон нэр дэвших болсон шалтгааныг зарим эх сурвалжууд өөрөөр тайлбарлаж байна. Тодруулбал тус тойрогт нэр дэвшин өрсөлдөж буй хөрөнгө мөнгөтэй нэгнээс их хэмжээний мөнгө авснаар Хан-Уулын тойргийг орхиж Дархан-Уул аймгийг сонгон өрсөлдөхөөр болсон гэх мэдээлэл байна. УИХ-ын гишүүн Л.Болд Хан-Уул дүүрэгт АН-аас нэр дэвшин өрсөлдөж буй. Тэрээр МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатарт их хэмжээний мөнгө өгч, Хан-Уулын тойргийг орхиулах ажлыг зохион байгуулсан гэх албан бус мэдээлэл байна. УИХ-ын гишүүн Л.Болд С.Ганбаатараас “айсандаа” түүнд 100 сая тєгрєг єгч гэх мэдээлэл байна. Дээрх мэдээлэл хэдийнээс улс тєрчдийн дунд тархаж эхэлсэн.

МVЭХ-ны ерєнхийлєгч С.Ганбаатар нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр “УИХ-ын сонгуульд єрсєлдєхгvй” хэмээн мэдэгдэл хийдэг байсан ч тэрээр сонгуульд ийнхvv Дархан-Уул аймагт єрсєлдєж байна. Тэрээр УИХ-ын сонгуульд єрсєлдєх болсноо МVЭХ-ны гишvvдийн хvсэлтээр нэр дэвшиж буй хэмээн тайлбар хийж байгаа юм.
Тvvний єрсєлдєхєєр зэхэж байсан Хан-Уул дvvрэгт МАН-аас УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Ерөнхий сайдын зөвлөх Б.Лхагважав, АН-аас УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын хүчтэй өрсөлдөгчид хүч үзэж буй.

Т.АМУР

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.