Нэр бүхий хүмүүсийг төрхөмд нь буцаах хэрэгтэй гэв

УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт, С.Баярцогт, Л.Гүндалай, Ц.Сэдванчиг, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан , Н.Энхбаярын хүү Э.Батшугар тэргүүтэй 10 гаруй нэр дэвшигчийг эргүүлэн татаж, төрхөмд нь буцаах зүйтэй талаар Сонгуулийн ерөнхий хороонд гомдол хүргүүлжээ. Учир нь тэд бол хууль зөрчигчид гэнэ. СЕХ-нд хүргүүлсэн албан тоотод дурьдсанаар Өвөрхангай аймагт  АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нар нь Монгол Улсын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж өөрсдийн бие төлөөлөгч Махбариад, Төмөрням, Пунсалмаа болон Доржпалам нараар дамжуулан Өвөрхангай аймгийн 19 суманд 2012 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн хууль бусаар нийт 560 иргэнд мөнгө тараасан байна. Энэ нь нийтдээ 168 сая төгрөг болно. Тэдний энэ үйдэл ганц Сонгуулийн хуулийн зөрчил төдийгүй Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэжээ. Түүнээс гадна СЕХ-гоор дамжиж, шүүхийн байгууллагаар нэр дэвших эсэхээ баталгаажуулах шаардлагатай эрхмүүдийн дунд Сүхбаатар аймагт нэр дэвшигч М.Зоригт, Хөвсгөл аймагт нэр дэвшигч Л.Гүндалай, Ц.Сэдванчиг нар багтжээ. Тэднийг мөн хууль зөрчсөн гэж тус аймгуудын цагдаа, шүүхэд, нэрийг нь татуулахаар тойргийн хороодод өргөдөл, гомдол гаргажээ. С.Баярцогтын хувьд саяхан ТВ-ээр цаг агаарын мэдээ хөтөлж , сонгогчдын анхаарлыг татсан нь хуульд харшилсан үйлдэл болжээ. МАХН-МҮАН-ын эвслээс нэр дэвшигч С.Нарангэрэл, С.Авирмэд, Э.Батшугар нарын нэрсийг эргүүлэн татаж мэдхээр байна. Э.Батшугарын хувьд цэргийн алба хаагаагүй, “нялзрай”нэгэн бол С.Нарангэрэл, С.Авирмэд нар нь хуульд заасан хугацаанд үүрэгт ажлаа өгөөгүй аж. Ийнхүү нэлээд хэдэн нэр дэвшигчийн асуудлыг шүүх шийдэхээр болоод байна. Хэрэв хууль зөрчсөн нь тогтоогдвол мэдээж хэрэг сонгуульд өрсөлдөх эрхгүй болох юм.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.