С.Жавхлангийн сэвлэг үргээх ёслолыг Ц.Шаравжамц гавьяат дэмжинэ гэв

МУГЖ Жавхлангийн “Андгай өргөх ёслол буюу сэвлэгээ дахин үргээе” гэсэн уриан дор төрийн тэргүүнүүдийн ашиг хонжоо хайсан, дарамталсан, өр ширэнд унагасан, олуулаа больё гэж хэлчихээд монголоос хүмүүсийг хөөж туугаад байгаа, шоронд оруулж барьж цагдаад эрхийг зөрчөөд байгаа энэ бүх зүйлүүдийг эсэргүүцэж долдугаар сарын 1-нд Чингисийн талбай дээр үсээ хусах юм байна.

Үүндээ залуучуудыг уриалан дуудаж “Хүн бүхэн хүссэн зүйлээ хэлж бурууг илчилж хамтдаа тэмцье” хэмээн уриалж байгаа ажээ. Тэрбээр хэлэхдээ “Ингэж үсээ хусаж байгаа нь зүгээр сэрүүцэж толгойгоо амраах гэсэндээ биш. Энэ нь хүмүүст хүргэхийн тулд мөн эрт дээр үеэс өвөг эцгийн ёсыг бодож үйл ажиллагааг эхлүүлж байна” хэмээлээ.

Мөн сэвлэг үргээх үйл ажиллагаанд гавьяат тамирчин Ц.Шаравжамц нэгдсэн бөгөөд “Монгол эр хүний хувьд үсээ хусна гэдэг нь баярлаад байхаар сайхан зүйл биш. Анх би гурван настайдаа л үсээ хусуулж байсан. Тэрнээс хойш үсээ хусуулаагүй.

Сүүлийн хэдэн жил төр засгийн маань хийж байгаа үйлдлүүд дандаа ард түмнийхээ эсрэг, эх орныхоо эсрэг, үндэсний аюулгүй байдлынхаа эсрэг хуулиудыг баталж байгаа нь миний дургүйцлийг ихэд хүргэж байгаа тул энэхүү үйл ажиллагаанд гар бие оролцож нэгдэж байна” гэв.

Эх сурвалж: www.mminfo.mn
Э.Хөгжилсайхан

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.