Шар мэдээ — 30 June 2015
Консерватив нам байгуулагдаж, мананг улс төрөөс сарниулах гэнэ
Түгээх

Сүүлийн үед монголчууд улстөржиж, тэр хэрээрээ борооны дараах мөөг шиг олон нам байгуулагдаж байна. Саяхан Хөдөлмөрийн үндэсний нам гэж байгуулагдсан бол өнөөдөр Нийслэлийн Консерватив нам байгуулагдаж буйгаа албан ёсоор зарлах гэнэ.

Эл үйл явдал өнөөдөр 12:00 цагт Монголын Консерватив намын байранд болох аж. Тэд

“…Ард түмний тархинд биш зүрхэнд орших бүхнийг бид ил тод болгоно
Бид Чингисийн дүрийг тодруулахгүй, чиг хандлагаа ард түмэнд зориулна
Төв талбай дээр үсээ авахуулахгүй түмэн олныхоо төлөө ажиллана
МАН-ыг ордноос хөөхгүй мананг улс төрөөс сарниулна
АН-ыг турхирахгүй алдаа бүхнийг нь залруулна
Нурсан эдийн засгийг нуруундаа үүрэлцэнэ, гэхдээ суудал булаалдахгүй…” хэмээн шүлэглэж байгаа сурагтай. Ямартай ч энэ олон намын алинд нь элсвэл ашигтай вэ хэмээн ард түмэн толгойгоо гашилгах болсон гэнэ лээ шүү, намын дарга нар аа.

Эх сурвалж: www.mminfo.mn
Э.Мөнх


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.