Нийслэл — 30 June 2015
Ипотекийн зээл 26 хувиар буурчээ
Түгээх

2015 оны өнгөрсөн сард нийт 1454 зээлдэгчид 82.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 3127.9 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 71355-т хүрчээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 2.9 нэгж хувиар, оны эхнээс 14.5 нэгж хувиар,өмнөх оны мөн үеэс 107.6 нэгж хувиар буурсан байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 73.7 хувь буюу 2305.0 тэрбум төгрөгийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл (жилийн 8 хувийн хүүтэй зээл болон 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлсэн зээл), 24.1 хувь буюу 755.0 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 2.2 хувь буюу 67.9 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байна.

2015 оны тавдугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдлийн 98.3 хувь нь төгрөгийн зээл, 1.7 хувь нь гадаад валютын зээл байна.

Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь 2015 оны 5 дугаар сарын байдлаар 1.8 хувь, чанаргүй зээлийн эзлэх хувь 0.6 байна.

Ипотекийн зээл төлөлт 27 хувиар өсчээ

Ипотекийн зээл өмнөх сараас 14.2 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26.5 хувиар буурсан байна.

Тайлант сард шинээр олгосон зээлийн 73.9 хувь буюу 60.9 тэрбум төгрөг нь“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл, 26.0 хувь буюу 21.4 тэрбум төгрөг нь банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон зээл байна.

Нэг зээлдэгчид ногдох олгосон зээлийн хэмжээ2015 оны 5 дугаар сарын байдлаар 56.7 сая төгрөг байна.

Тухайн сард 35.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл төлөгдсөн нь өмнөх сараас 43.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 27.0 хувиар өссөн байна.

Зээлдэгчдийн тоо

Нийтдээ 1454 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаас 1017з ээлдэгч“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд, 433зээлдэгч банкны өөрийн эх үүсвэрийн зээлд, 4 зээлдэгч бусад эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна.2015 оны 5 дугаар сарын байдлаар нийт 71355иргэн ипотекийн зээлтэй байгаагаас 50462 нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд,18896 нь банкуудын өөрийн эх үүсвэрийн зээлд, 1997 нь бусад эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна.

Зээлийн хугацаа

Арилжааны банкууд 0.5-20 жилийн хугацаатай зээл олгосон бөгөөд жигнэсэн дундаж хугацаа нь 16.4 жил байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хугацаа 2015 оны 5 дугаар сарын байдлаар 15.5 жил байна.

Олгосон зээлийн дийлэнх буюу 58.9 хувьнь 16-20 жилийн хугацаатайгаар олгогдсон. Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 61.8 хувь нь 16-20 жил, 23.0 хувь нь 11-15 жил, 12.8 хувь нь 6-10 жил, 2.4 хувь нь 1-5 жилийн хугацаатай байна.

Зээлийн хүү

Банкуудын 2015 оны 5 дугаар сард олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү 10.3 хувь байв. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр” хэрэгжиж эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад жигнэсэн дундаж хүү 6.3нэгж хувиар буурсан байна. Банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 17.0 хувь байгаа аж.

О.САР

Эх сурвалж: http://www.news.mn/


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.