Нийслэл — 28 July 2015
Түгээх

Ноёд” группээс гаргасан мэдүүлгийг сайтдаа байрлуулсныхаа төлөө шүүхэд дуудагдан, өдгөө эх сурвалжийн хамтаар цагдан хоригдоод байгаа сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр эхэлсэн. Шүүх хурал өнөөдөр үргэлжилж, шүүх хурлын шийдвэр дөнгөж сая гарлаа. Улсын яллагчийн зүгээс Г.Буяндорж, Д.Батжаргал, Г.Дамдиндорж, Ч.Ууганбаяр нарыг Эрүүгийн хуулийн 253.1.2-д заасны дагуу Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүх хуралдаанд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, Эрүүгийн хуулийн 111.3-ын дагуу сэтгүүлч С.Баттулга нартай үгсэн хуйвалдаж, иргэн С.Билэгтийг гэмт хэрэгт гүтгэсэн гэх үндэслэлээр буруутай гэж үзэж байсан юм. Шүүх бүрэлдэхүүн Г.Буяндоржид 3.3 жил, Д.Батжаргал, Г.Дамдиндорж нарыг 3 сар баривчлах хорих ялаар шийтгэж, сэтгүүлч С.Баттулгад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлж төлөх торгууль оногдууллаа. Улмаар түүний хоригдсон хугацааг харгалзан үзэж, 4.2 сая төгрөгийг торгуулиас хасчээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

                                                                                                                                                                           эх сурвалж news.mn


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.