Түгээх

БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Михал Рафал Лабенда тай өчигдөр уулзжээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Боловсрол,соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Польш Улсын Үндэсний Боловсролын яам хоорондын боловсролын салбарт хамтран ажиллах тухай Санамж бичгийг байгуулах талаар ярилцсан байна. Мөн багш солилцооны хөтөлбөр болон боловсролын чанарын үнэлгээний чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын ШУА хамтран ажиллаж, Монгол Улсад Шинжлэх ухааны төв байгуулах талаар санал солилцлоо. Элчин сайд Михал Рафал Лабенда уулзалтын үеэр “Польшийн талаас 2016, 2017 онд тус бүр нэг монгол оюутныг урлагийн чиглэлээр 100 хувийн тэтгэлгээр суралцуулна. Цаашдаа БНПУ-ын Засгийн газраас олгодог тэтгэлгийн тоог нэмэх талаар түлхүү ажиллна” гэдгийг онцолсон байна

                                                                                                                                                                     эх сурвалж news.mn


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.