Нийслэл — 03 August 2015

Цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 25-28-ны өдрүүдэд явуулна. Улсын хэмжээнд хоёроос таван насны буюу цэцэрлэгт хамрагдах ёстой 116 мянга 500 хүүхэд байна. Энэ жил дээрх тооны хүүхдийн 77 хувь буюу 88 мянга орчмыг нь цэцэрлэгт хамруулах боломжтой тухай Нийслэлийн боловсролын газар /НБГ/-ын орлогч дарга Р.Түвшинбат мэдээллээ. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 25-28-ны өдрүүдэд явуулахаар болжээ. Бүртгэлийн явцад эцэг, эхчүүдээс ямар нэгэн төлбөр, хураамж авахгүй. Зөвхөн оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх шаардагдах юм. Цэцэрлэгийн эрхлэгч, багш нар зөвхөн хамрах тойргийн хүүхдүүдийг бүртгэж авна. Хандив нэрийдлээр бэлэн болон бэлэн бусаар эцэг эхээс төлбөр авч, харъяалалгүй хүүхдийг авахгүй. Үүн дээр НБГ-аас хатуу хяналтыг тавьж байгаа гэдгийг Нийслэлийн боловсролын газраас онцлож байна. Хэрэв бүртгэлийн явцад ямар нэгэн хууль бус үйлдэл гарвал дүүргийн Боловсролын газар, НБГ-т иргэд гомдол гаргаж болох ажээ.

Өнгөрсөн жил цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 75 хувийг сургуулийн өмнөх боловсролд хамруулсан бол энэ жил дээрх тоог хоёр хувиар нэмэгдүүлнэ. Товчхондоо шинээр нийт 6400 орчим ортой улсын болон хувийн нийлсэн хэд хэдэн цэцэрлэг ашиглалтанд орох юм байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 300 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 200 орчим нь улсынх бол үлдсэн нь хувийн хэвшлийн, төлбөртэй цэцэрлэг байдаг. Энэ жил 2-5 настай хүүхдүүдийн 77 хувийг цэцэрлэгт хамруулах тооцоо гарсан байгаа. Гэхдээ цаасан дээрх тооцоолол ийм ч, цэцэрлэгүүд хоёроос гурав дахин ачаалалтай ажиллах магадлалтайг НБГ-аас санууллаа.

 

 

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.