Нийслэл — 04 August 2015

2015 онд нийслэлд улсын хөрөнгөөр нийт 51 сургууль, цэцэрлэгийн барилгын ажил явагдаж байна. Тодруулбал нийслэлийн төсвийн хөрөнгөөр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 14, барилга нь ашиглалтаас гарсан учир нурааж шинээр барьж буй хоёр, өргөтгөл болгон барих хоёр зэрэг нийт 18 барилга барьж буй аж. Харин улсын төсвөөр 10 сургууль, цэцэрлэг барихаар ажил үргэлжилж байна. Эдгээр ирэх есдүгээр сарын нэгэнд багтаж ерөнхий боловсролын гуравдугаар сургууль, бага сургууль, цэцэрлэгийн 12 цогцолборын барилга шинээр ашиглалтанд орно.

ЕБ-ын 11-р сургуулийн барилгын тухайд 2015 ондоо багтан ашиглалтад орно. Одоогоор барилгын ажил карказ, угсралтын ажил дээрээ явна. Харин БЗД-ийн 14-р сургууль, ХУД-ийн 32-р сургууль, БГД-ийн 38,73-р сургуулийн барилгын ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй, концессын гэрээгээр хийгдэх барилгын жагсаалтад орсон тухай НБГ-аас мэдээллээ. Мөн Чингэлтэй дүүргийн 18-р цэцэрлэг, БЗД-ийн 146-р цэцэрлэгийн барилгыг ч концессын гэрээгээр барихаар тендэр зарлажээ.

 

Засварын тухайд, улсын төсвөөс нийт хоёр тэрбум төгрөгийг гаргаж, 22 сургуульд засвар шинэчлэлтийн ажлыг хийж байна. Харин нийслэлийн төсвийн 745 сая төгрөгөөр есөн газарт урсгал засварын ажлыг гүйцэтгэж буй. Ингээд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн засварын ажил наймдугаар сарын 15-нд багтаж, дуусах юм.

                                                                                                                                                             эх  сурвалж news.mn

 

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.