Нийслэл — 04 August 2015
Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо орно.

2015 оны наймдугаар сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

 

2015 оны наймдугаар сарын 05-наас наймдугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 5, 6-нд зарим газраар, 7-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд ихэнх нутгаар өдөртөө хална.

 

 

 

 

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.