Засгийн газар — 07 August 2015
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталлаа
Түгээх

Баасан гаригийн чуулганы хуралдаанаар Галт зэвсгийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, уг хуулийг 76 хувийн саналаар баталлаа. Мөн үүнтэй холбоотойгоор бусад хуулийн төслийг шинэчлэн баталлаа.

Үүний дараа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Ц.Нямдорж: Ил тод байдлын тухай хууль Эрүүгийн хуульд ямар ч хамаагүй хууль гэсэн. Хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хуулийн этгээдэд Эрүүгийн хэрэг үүсгэж, гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт байгаа шүү. Үүнийгээ ойлгож баталж байгаа биз дээ.

З.Энхболд: Хөрөнгө оруулалт мэдүүлдэг 40 мянган хүнд энэ хууль хамаагүй гэж ойлгож байгаа. Тийм учраас авлигын эсрэг гэсэн үг болгоныг авна гэж ойлгож байгаа шүү дээ.

Ц.Нямдорж: Эрүүгийн болон бусад хариуцлагад татахыг хориглоно гээд хуульд заасан байна. Та нарын зааж байгаа хэлбэр хууль дээр очоод юу ч биш болно. Эрүүгийн хариуцлагад татахыг хориглоно гэдэг гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно, эрүүгийн хэрэгт татахыг хориглоно гээд заачихсан байгаа шүү дээ. Үүнийгээ л ойлгож батлаарай даа.

Ингээд УИХ-ын 80 хувийн саналаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталснаар чуулганы хуралдаан дууслаа.

Эх сурвалж News.mn

 


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.