Нийслэл — 27 August 2015
Улаанбаатарт 29 хэм дулаан байна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр уулархаг нутгаар түр зуурын бороо орж, ихэнх нутгаар халуун байна.

2015 оны 08 дугаар сарын 27-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулс болон Дорнод Монголын тал нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 28-30 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 17 градус дулаан, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

 

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.