Нийслэл — 27 August 2015
Нийгмийн даатгал төлөлтийг цахимжуулна
Түгээх

Манай улстай Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээргүй орнуудад оршин сууж байгаа монгол иргэдийг нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг шилжүүлэх, хүлээн авах үйлчилгээг цахимаар хийхээр болжээ. Төрийн банктай хамтран хэрэгжүүлж буй уг төсөл хэрэгжиж эхлэхэд бэлэн болоод байгаа гэнэ. Гадаадад амьдардаг Монголчууд эх орондоо эргэн ирэх нийгмийн баталгаагаа хангах зорилгоор сайн дурын даатгалд хамрагдах хүсэл сонирхол их байдаг ч өөрсдөө шимтгэлээ төлөх боломжгүй. Мөн өөрийгөө төлөөлсөн хэн нэгнээр дамжуулан шимтгэл төлөх явцад хугацаа хоцроох, тасалдуулах, шимтгэл төлөх хувь хэмжээг нь өөрсдийн дураар бууруулах гэх мэт төвөгтэй байдал үүсдэг байсныг Нийгмийн даатгалынхан хэлж байна. Тиймээс сайн дурын даатгалын гэрээг цахимаар үйлдэж, шимтгэлээ цахимаар төлөх боломжийг бий болгосноор асуудал цэгцэрч, сайн дураар даатгуулагчдын тоо ч өснө гэж албаныхан үзэж байна. Шимтгэл төлөх хугацаа, нөхцөлийг уян хатан байхаар зохицуулж өгөх гэнэ.

Эх сурвалж News.mn

 


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.