Онцлох мэдээ — 29 August 2015
Этиоп Улс Монгол Улсын бичил уурхайн үйл ажиллагаатай танилцлаа
Түгээх

Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсын Уул уурхайн яамыг төлөөлөл Монгол Улсын бичил уурхайн туршлагаас суралцахаар хүрэлцэн ирээд байна.

Этиоп Улсын Уул уурхайн сайд ноён Теводрос Гибригзяберыг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг болон албаны бусад хүмүүс хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ашигт малтмалын газар, Газрын тосны газрын холбогдох албаныхан Монгол Улсын уул уурхайн салбар болон  бичил уурхайн салбарын талаарх бодлого эрх зүйн орчины талаар тодорхой мэдээлэл өглөө.

Этиопын Уул уурхайн яамны төлөөлөгчид Монгол Улсын  төрийн болон төрийн бус байгууллагуудтай уулзаж бичил уурхайн эрх зүйн орчин, эдийн засагт бичил уурхайн оруулж буй хувь нэмрийн талаар мэдээлэл авч туршлага судлах үүднээс манай улсад хүрэлцэн ирсэн байна.  Мөн түүнчлэн бичил уурхайгаар олборлосон алтны худалдаа болон сорьц тогтоох ажиллагаа, хүдэр боловсруулах мөнгөн усгүй технологи, бичил уурхайчдын эрхийн асуудал болон жендэрийн тэгш байдлын нөхцөл байдал, бичил уурхайн нөхөн сэргээлт,  төрөөс бичил уурхайчдад эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг хэрхэн хүргэж байгаа талаарх сонирхож буйгаа уулзалтын үеэр онцлов. Монгол Улсын хувьд бичил уурхайн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга дэлгэрэнгүй танилцуулаад бичил уурхай эрхлэгчдийн  олборлосон алтыг Монголбанкинд тушаах асуудал болоод тэдгээрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч байгаа талаараа онцлон дурдав.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.