Ц.Мөнх-Оргил нэр дэвших эрхтэй юу?

Нэгэн цагт Хууль зүй, дотоод хэргийн яамыг толгойлж явсан гэх энэ эрхэмд ичих булчирхай гэж байна уу. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 2008 оны долдугаар сарын 1-нд цагийн байгууллагыг бие     бүрэлдэхүүнээр  нь    атгаад    зогсохгүй “командалж” явсан түүхтэй. Гэтэл өдгөө хэнд ч хамаагүй юм шиг авирлаж удирдлагуудыг нь хэрэгт унагаж, улс төрийн хэлмэгдүүлэлтэд хийсгэчихлээ. Хийсгэх хийсгэхдээ хэдэн жилийн тэртээх 1937 оны хэлмэгдүүлэлтийг санагдуулам. Ц.Мөнх-Оргил Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд байхдаа юу хийж гүйцэтгэв.

Тэрбээр сонгуулиас үүдэлтэй үймээн самууны үед үүрэг гүйцэтгэсэн цагдаа нарт чиглэл өгч байсан нь дамжиггүй. Гэвч одоо өнөөх хэдэн гар хөл болсон генерал, хурандаа нар өмнөөс нь яллагдаж үйлээ эдэлж сууна. Удирдлага доорх   генерал,   хурандаа   нараа   шоронд илгээчхээд шударга ёс, тэгш боломжийг яриад суух эрхтэй билүү. Үнэхээр л шударга ёсыг сурталчилж, тэгш боломжийг бүрдүүлэх гээд байгаа юм бол хэдэн дарга нарынхаа хэргийн шийдээд өгчхөөч. Тэгвэл нэрэнд чинь хүртэл толбо үлдэхгүй дээ. Долдугаар сарын 1-ний хэрэгт цагдаагийн дарга нарыг буруутгах үндэслэл юм бол эрхэм гишүүн та хамсаатан нь байж таарна.

Тэд дур мэдэн тушаал өгч, хүн буудахгүй. Таны үүрэг чиглэлээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байлгүй. Эсвэл эвс дарга нар хилсээр гүтгэгдэж хэн нэгний золиос болгох гээд байна уу. Үүрэг ажлаа хийсэнийх нь төлөө ялладаг хууль гэж хаана байна. Цагтаа та хүчний байгууллагын толгойд заларч, хуулиудыг бага ч болов гарчигласан байлгүй. Тэгвэл ээлжит сонгуулийн өмнө энэ хэдэн дарга нараа аварвал яасан юм бэ. Нийгэмд шударга ёсыг цогцлоох гэж байгаа гишүүн та долдугаар сарын 1-ний хэрэгт тэгш боломж олгох цаг нь болжээ.

Эх сурвалж: www.vip76.mn

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. minii medhiin munh-orgil hiisen zuiltei hun 3-4-r horoolloor duuren munh-orgiloor gachiglasan tuunii hiisen zuiluud nudend haragdaj gart medegdej bna
    demjij bna

Leave a Reply

Your email address will not be published.