“МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн  УИХ-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр

“ МОНГОЛОО АВРАХ  5  ХУВЬСГАЛ”

  1.  Улс төрийн хувьсгал

Олигархи дэглэмээс салгана

2.  Шударга ёсны хувьсгал

Ард түмний хяналтыг тогтооно

3.  Эдийн засгийн хувьсгал

Монголчууд баялагтаа эзэн сууна

4.  Нийгмийн  хувьсгал

Өрх бүрийг ажилтай, орон байртай болгоно

5.  Оюун санааны хувьсгал

-Монгол хүнийг эрхэмлэн, өв тэгш залуу үеэ төлөвшүүлнэ 

  УРИА:                          ХҮН АРД МИНЬ нэгдээрэй

                                         ХӨХ МОНГОЛ минь СЭРЭЭРЭЙ

Өнөөдөр монгол оронд ардчиллын үнэт зүйлс, зарчим  алдагдаж, эрх баригч  намуудыг барьцаалсан манант олигархи дэглэм тогтож, улс орны хөгжлийг гажуудуулж, төрт ёс алдагдаж байна.

Нийгмийн баялгийг хуваарилах шударга ёс алдагдаж баян ядуугийн ялгаа нэмэгдэж, ядуурал 40 хувь хүрлээ.

Эх орны газар шороо, байгалийн унаган төрх сүйрэлд учирч, ард түмний баялаг болох Оюутолгой, Тавантолгой, бусад стратегийн орд, байгалийн баялгийг гадныхантай хуйвалдаж, үнэгүйдүүлэн гадагш нь урсгаж өнөө ба ирээдүйн   үндэсний  эрх ашиг ноцтой хохирч байна.

Даяаршил нэрээр  үндэсний ахуй, соёл, ухамсар, уламжлалт монгол ёс, заншил алдагдаж, ард түмний нийтлэг үнэт зүйлс устаж, монгол хүний үнэ цэнэ буурч,  төр, ард түмний хоорондын амьд холбоо тасрах аюул нүүрлээд байна.

Эрх баригч улс төрийн намуудыг барьцаалан ил далд МАН-АН хэлбэрээр хэрэгжиж байгаа олигархи дэглэм нь төрд тавих ард түмний хяналтыг үгүйсгэж, шударга ёс алдагдахад хүргэж байна. Намын харъяаллаар иргэдээ ялгаварлан гадуурхаж, хяхан хавчдаг үзэгдэл газар авсаар улс төрийн хэлмэгдүүлэлт давтагдах вий гэсэн айдсыг нийгэмд бий болгоод байна.

“Монголоо аврах таван хувьсгал” хэмээх “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн сонгуулийн  мөрийн хөтөлбөрийг  эрхэм сонгогч Та бүхэндээ өргөн толилуулж  байна.

Нэг. Улс төрийн хувьсгал

1.  Улс төр, бизнес хутгалдсан ашиг сонирхолыг салгах эрх зүйн орчныг бүрдүүлж,  олигархи дэглэм тогтох үндэс суурийг устгана.

2.  Монголын ард түмний язгуур эрх ашгийг хохироосон улс төрчдөд  хариуцлага тооцох тогтолцоог бий болгоно.

3.  Монголын уламжлал, монгол хүнээ дээдэлсэн төрт ёсны үзэл баримтлалыг тогтоож, өнгө мөнгөнөөс үл хамаарах улс төрийн шинэ соёлыг бий болгоно.

4.  Монгол хүний нөөцийн алтан санг бүрдүүлнэ. Мэдлэг, ур чадвар, мэргэшилд нь тохирсон цалин хөлс, эдийн засгийн баталгаагаар хангах замаар авилга, хээл хахуулиас ангид, үнэнч шудрага, ёс суртахуунтай, хариуцлагатай төрийн албыг бүрдүүлнэ.

5.  Гадаадад нарийн мэргэжлээр ажиллаж, амжилт, бүтээл гаргаж буй Монгол Улсын иргэнийг цалин хөлсийг нь бууруулахгүйгээр, эх орондоо  тодорхой ажил, албан тушаалд урьж ажиллуулах боломж нөхцлийг  бүрдүүлнэ.

6.  Үндсэн хуулийг шинэчлэх талаар ард нийтийн санал асуулга явуулна.

7.  Төсөв, мөнгө, боловсон хүчний болон эд хөрөнгөний эрх мэдлийг бодитой шилжүүлэх замаар нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даасан байдлыг хангана.

8.  Нийслэлийн улс төр, хууль, эрх зүй, эдийн засгийн бие даасан байдлыг хангана. Нийслэлийн засаг даргыг иргэдээс шууд сонгодог журамд шилжинэ.

9.  Нийслэл, аймаг, сумын онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөрүүд боловсруулна.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчилнэ.

Зэвсэгт хүчин, хилийн цэргийг  бэхжүүлнэ.

Цэргийн алба хааж буй болон тодорхой мэргэжилгүй залуучуудыг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, албан бус сургалтаар мэргэжил эзэмшүүлнэ.

Аюулгүй байдлын албадыг бэхжүүлнэ.

Парламентад суудалтай намууд төсвөөс санхүүждэг зарчимд тулгуурлан улс төрийн намуудын санхүүжилтийг цэгцлэн ил тод болгон хээл хахууль, авилгын далд үүр уурхайг устгана. Улс төрөөр дамжин хууль бусаар хөрөнгөжих, төрөөс тэрбумтан төрөх  гажуудлыг устгана.

Сонгуулийн амлалтаа биелүүлээгүй нам улс төр, ёс суртахууны хариуцлага хүлээдэг тогтолцоог бий болгоно.

Парламентад нэр дэвшигчид, Засгийн газрын гишүүд болон төр, захиргааны байгууллагын удирдах албан тушаалтны  25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх бодлого баримтлана.

Парламентын гишүүнийг сонгогчидын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн шийдвэрээр эгүүлэн татах тогтолцоог боловсруулна.

Төр захиргааны байгууллагын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ.

Хоёр. Шударга ёсны хувьсгал

19.  Иргэд,  иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, эрхийг хамгаалах, ард түмний хяналтыг тогтоох зорилгоор “Итгэмжлэгдсэн Ардын Элч”-ийн тогтолцоог бий болгоно.

20. Намын харъяаллаар нь иргэдээ ялгаварлан гадуурхах, хяхан хавчих, улс төрийн өрсөлдөгчдийг хилс хэрэгт холбогдуулах зэргээр хүний эрх, эрх чөлөөг нь зөрчихгүй байх нөхцөлийг бий болгоно.

21. Иргэний болон захиргааны хариуцлага ногдуулж болох хэрэгт эрүүгийн ял оноож залуучуудыг олноор нь  гэмт хэрэгтэн болгох аюултай хандлагыг нэн даруй өөрчилнө.

22. Бизнесийн шударга өрсөлдөөн, зах зээлийн тэнцвэрийг хангах, өрсөлдөгчидөд ижил тэгш боломж олгох, цөөн компанийн хэт давуу байдлыг хязгаарлах чиглэлээр тендерийн хуулийг шинэчилнэ.

23. Тендер шалгаруулалтад үндэсний үйлдвэрлэл, ажил үйлчилгээ, бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд худалдан авах зарчмыг хуульчлан тогтооно. Тендерийн хорооны дэргэд олон нийтийн хяналтын зөвлөлийг байгуулан ажиллуулна.

24. “Дарамтгүй бизнес” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тогтолцооноос бүртгэлийн тогтолцоонд шилжиж, стандартын удирдлагыг нэвтрүүлэх замаар төрийн хүнд  суртал, авлигатай тэмцэнэ.

25. Түлш, шатахуун, цахилгаан, эрчим хүч, мах, сүү, гурил, цагаан будааны үнийг төрөөс зохицуулна.

26. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг төрөөс хянаж, зохицуулна.

27. Үндэсний банкуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлого баримтална.

28. Хар тамхи, мансуурах бодис хэрэглэх, хүн наймаалах гэмт хэргээс иргэд, охид хөвгүүд, залуучуудаа хамгаалах тогтолцоог бий болгоно. .

29. Архи, спирт, тамхины үйлдвэрүүдийн борлуулалтаас авах “эрүүл мэндийн татвар”-ыг нэмэгдүүлнэ.

Гурав. Эдийн засгийн хувьсгал

30. Түүхий эдэд суурилсан эдийн засгаас боловсруулах үйлдвэрлэл, мэдлэг, инновацид суурилсан ногоон эдийн засагт шилжүүлнэ.

31. Монгол Улс байгалийн баялагаа захиран зарцуулахыг баталгаажуулсан эрх зүй, зохион байгуулалт, хяналт, шалгалтын иж бүрэн тогтолцоог бий болгоно. Баялгийн хуваарилалтийг хүртээмжтэй, шударга болгон өөрчилж, баялагтаа ард иргэд нь эзэн суух нөхцөлийг хангана.

32. Монгол Улсад бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

33. НҮБ-аас тунхагласан “Ард түмэн ба улс орнууд өөрсдийн баялаг, нөөцийн тухайд байнгын халдашгүй бүрэн эрхээ өөрсдийн улс орны хөгжил, холбогдох улсын ард түмний сайн сайхны төлөө хэрэгжүүлэх ёстой” гэсэн зарчмуудыг баримтлан, ашигт малтмал, газар, бэлчээрийг оролцуулан “нийтийн өмчийн тухай хуулийг шинээр батлан мөрдүүлж, байгалийн баялагаа эзэмших халдашгүй бүрэн эрхээ хэрэгжүүлэх бодлого баримтлана.

34. Улс ардын аж ахуйн салбаруудад техник технологиудыг сонгохдоо байгальд ээлтэй байх зарчмыг үндсэн шалгуур болгоно.

35. Монгол Улсын Үндсэн Хуульд нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилэн, эрх зүйн орчинг боловсронгуй болгож эрдэс баялаг, уул уурхайн салбарын хөгжлийн үндэсний бодлого, хөтөлбөр гаргаж хэрэгжүүлнэ.

36. Ашигт малтмалын ордын хайгуул,   ашиглалтын тусгай зөвшөөрлийг өмчлөл, эзэмшлийн хэлбэр, тоо, хамрах талбай, ашигт малтмалын төрлөөр нь хязгаарлан цэгцэлнэ. Тусгай зөвшөөрлийг анх олгохдоо тухайн сум, баг, хорооны иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэнэ.

37. Тахилгатай уул овоо, малчдын бэлчээр нутаг, өвөлжөө хаваржаа, булаг шандын эх, рашаан, гол усны хагалбар, ойн сав газарт ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулахыг хориглох эрх зүйн зохицуулалт бий болгоно.

38.  Стратегийн ач холбогдолтой бусад ордуудын гэрээг дахин авч үзнэ. Төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордуудыг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад  авна.

39. Оюу Толгойн Монголын талын эзэмших хувь хэмжээг 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр гэрээг өөрчилнө.

40. Тавантолгойн ордыг бүхэлд нь  ард түмний мэдэлд байлгаж, монголчуудыг өмч хөрөнгөтэй баян чинээлэг амьдрах нэгэн чухал үндэс суурийг бүрдүүлнэ.

41. Үндэсний үйлдвэрийг дэмжих үүднээс гадаад худалдааны хуулийг гаргана.

42. Монголын экспортыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулна.

43. Хөдөө аж ахуйн болон үндсэн түүхий эдийн биржийн үйл ажиллагааг боловсронгуй болгож болзлын (фьючерз), сонголтын (опцион) стандарт гэрээний арилжаа явуулж үнийн эрсдлээс хамгаалах арга хэрэгсэл бүрдүүлнэ.

44. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнийн огцом уналтаас сэргийлэх арга хэмжээ авна.

45. Олон улсын бараа, үйлчилгээ, оюуны өмчийн худалдаа болон хөрөнгө оруулалт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүй, төсөв санхүү, сургалтын орчныг бүрдүүлнэ.

46. Хөрөнгийн зах зээлийн тогтолцоог бүрдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийн  эх үүсвэрийг босгох арга хэрэгсэл болгож, олон улсын стандарт, түвшинд нийцүүлнэ.

47. Монголын үндэсний нийт бүтээгдэхүүний бодит өсөлтөд хөнөөлтэй  зохиомол хямд үнэ, татаас, үнэ гулгуулах зэрэг олон улсын эдийн засгийн харилцаанд хориотой байдаг үйл ажиллагааг илрүүлэн таслан зогсоох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

48. Хуйвалдааны шинжийг агуулсан зах зээлийн өнөөгийн тогтолцоог таслан зогсоож, хөгжил дэвшилд хөтлөх шударга өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоог шинээр бий болгож, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаална.

49. Импортыг орлуулж дотооддоо үйлдвэрлэх боломжтой бүх төрлийн барааны үйлдвэрлэлийг хамгаалах, дэмжих бодлого явуулна.

50. Нефть бүтээгдэхүүний импорт, бөөний худалдааг төрийн мэдэлд авна. Нефть бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтөөс хамгаалах бодлого явуулна.

51. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн франчайз болон загвар төслүүдээс Монгол Улсад  тохирохыг нь шалгаруулж хэрэгжүүлдэг болно.

52. ОХУ болон БНХАУ-тай тус тусад  нь чөлөөт худалдааны гэрээ байгуулах зорилго тавьж ажиллана.

53. Эдийн засгийн хөгжлийг төлөвлөж, удирдах  тогтолцоог боловсронгуй болгоно.

54.  Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болон байгалийн хийг үйлдвэрлэл, ахуйн хэрэглээнд өргөн ашиглах бодлого баримтална.

55. Үндэсний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр татварын бодлогыг боловсронгуй болгоно.

56. Орлогын хэт ялгааг багасгаж, чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх зорилгоор хүн амын орлогын шаталсан татварын тогтолцоонд шилжинэ.

57. Уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй уялдуулан мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрүүдийг татварын бодлогоор дэмжинэ.

58.  Монгол төгрөгийн худалдан авах чадварыг хангаж, ханшийг нь тогтвортой байлгаж, зээлийн хүүг нэг оронтой тоонд багтаан бууруулахад чиглэсэн мөнгөний бодлого баримтална.

59. Экспортын орлогыг монголын банкуудаар дамжуулан гүйцэтгэж байх зарчмыг мөрдлөг болгоно.

60. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлан тэнцлээ монгол хэлээр, монгол төгрөгөөр гаргадаг байх журмыг хатуу мөрдлөг болгоно.

61. “Монгол автомашин” үндэсний хөтөлбөр боловсруулж, монгол хүний оюун ухаан, мэдлэг чадварыг шинэ шатанд гаргах зорилт дэвшүүлнэ.

62. Баруун, зүүн бүсийн тулгуур төвүүдийг холбох чиглэлээр “Мянганы төмөр зам” төсөл боловсруулна.

63. Нийслэлийг аймгийн төвүүдтэй хатуу хучилттай авто замаар холбож, “Мянганы зам” хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусгана.

64.  Аймаг, бүсийн төвд эмнэлэг, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, орон сууц, үйлдвэрлэл, зам тээврийн бүтэц бий болгох бодлого баримтална.

65. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн гаргах орчин үеийн хөнгөн ба хүнсний үйлдвэрүүдийг бүсийн төвүүдэд төрийн дэмжлэгтэйгээр байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого баримтална.

66. Газар тариалангийн бүс нутгийг хуульчилан тогтоож, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг урамшуулж нэмэгдүүлнэ.

67. Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийг хамгаалах бодлого явуулж,    бүс нутагт техник үйлчилгээний нэгдсэн парк байгуулахыг дэмжинэ.

68. Малчдын хоршоо байгуулах замаар мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэртэй болгох бодлого баримтална.

69. Жижиг, дунд бизнесийг дэмжиж, шууд борлуулалтын худалдааны эрх зүйн орчинг бүрдүүлнэ

70. Химийн болон генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг илрүүлэх хүчин чадварыг бүрдүүлж, гаднаас оруулах, хэрэглэхийг хуулиар хориглоно.

71. Усны хэрэглээг зохистой болгох, нуур цөөрмийг сэргээж, шинээр үүсгэх, усан сангууд байгуулах бодлого, үйл ажиллагааг дэмжинэ. Илүүдэл ус (шар усны үер)-ыг ашиглах хөтөлбөр боловсруулна.

72. Ой модыг хамгаалах, нөхөн сэргээх бодлогыг шинэчлэн ойгоос нэг мод авч ашиглавал гурван мод суулгах зарчмыг хатуу мөрдлөг болгоно.

Дөрөв. Нийгмийн хувьсгал

73.  Нийгмийн хувьсгалын  хүрээнд ядуурал, ажилгүйдлийг арилгаж, чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлж, иргэдийнхээ амьдралын түвшин ба чанарт томоохон өөрчлөлт хийхийг зорино.

74. Ядуурлыг тооцох шалгуур үзүүлэлтийг бодитой тогтоож, өрх бүрийг ажлын байртай,  байнгын орлоготой болгох замаар ядуурлыг бууруулах цогц арга хэмжээ авна.

75. Өрхийн тэргүүний нийгэмд хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг тодотгож нэг талаас төр, нөгөө талаас өрхийн тэргүүнийг оролцуулсан “Төр-өрхийн гэрээг” байгуулна.

76. Ахмад үедээ хүндэтгэлтэй хандаж, тэтгэвэрийн насныханы нийгмийн амьдралд оролцох боломжийг өргөтгөх бодлого явуулна.

77. Сурлага, хүмүүжлээрээ тэргүүлэгч хүүхдүүдийн эцэг эхчүүдийг төрөөс  урамшуулах бодлого явуулна.

78.  Хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ.

79.  Монгол хүүхдийг гадаадын иргэдэд үрчлүүлэхийг хориглож, дотооддоо өнчин хүүхэд үрчлэн авахыг урамшуулах бодлого хэрэгжүүлнэ.

80. Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан “Төрийн орон сууцны сан” байгуулах бодлого боловсруулна.

81. Хашааны газрыг орон сууцаар солих ажлыг дэмжих тогтолцоог бий болгоно.

82. Хотын захын хорооллын замыг сайжруулах иргэдийн санаачлагыг дэмжиж  “гэр хорооллын зам” төсөл боловсруулна.

83. Үйлдвэр үйлчилгээ, орон сууцны цогцолбор, тосгон суурин шинээр байгуулах, нийслэлийн нягтралыг багасгахад чиглэсэн иргэдийн үүсгэл санаачлагыг дэмжинэ.

84. Худалдаа эрхэлж буй иргэдийн ажиллах орчныг сайжруулж, тэдний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Тохилог зах” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

85. Малчдын өвөлжөөг үл хөдлөх эд хөрөнгө хэмээн үзэж, улсын бүртгэлд хамруулж баталгаажуулах бодлого баримтална.

86. Малчин өрхийн ахуйн соёлын хэрэглээг дэмжих, техникжүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

Мал аж ахуйг эрчимжүүлж, мал эмнэлэгийг сэргээн, малын эрүүлжүүлэлтийг олон улсын стандартад хүргэж, мал аж ахуйн гаралтай бүтээгдхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлого баримтална.

Тав. Оюун санааны хувьсгал

Монгол хүнээ эрхэмлэн дээдэлж, үндэсний хэл, соёл, ёс заншил, уламжлалыг хөгжүүлэх цогц бодлого хэрэгжүүлнэ.  Монгол соёл иргэншлээ хамгаалан хөгжүүлнэ.

Улс орны хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон залуучуудынхаа сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, ая тухтай амьдрах боломж нөхцлийг сайжруулах бодлого явуулна.Ерөнхий боловсролын системийг олон улсын диломын стандартад үе шаттайгаар нийцүүлэх ажлыг эхлүүлнэ.

Сургуулийн өмнөх насны хүүхдийг ясли цэцэрлэгт бүрэн хамруулах бодлого баримтална.

Хөгжлийн чиг хандлагад нийцсэн чиглэлээр их дээд сургуулийн  сургалтыг дэмжих бодлого баримтална.  Уул уурхай, инженер, технологийн нарийн мэргэжлээр оюутан элсүүлэх хяналтын тоог нэмэгдүүлнэ.

Цэргийн алба хаасан залуучуудад төрийн өмчийн их дээд сургуульд элсэх,  төрийн албанд орох давуу эрх олгоно.

Эрүүл мэндийн аюулгүй байдлын хөтөлбөрийг боловсруулж, эрүүл мэндийн салбарт хөгжингүй орны стандартыг нэвтрүүлнэ. Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний нэр төрөл, цар хүрээг нэмэгдүүлж даатгуулагч иргэдэд өгөөжтэй болгоно.

Шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний байгууллагуудын боловсон хүчний тогтвор суурьшлыг хангаж, үндэсний чадавхийг бэхжүүлнэ.

Залуу хүний эхлүүлж буй оюуны багтаамж өндөртэй, шинэлэг бизнесийг дэмжих зорилгоор гарааны тусламж дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Ажилд ороход ажилласан жил, насны хязгаар шаардахыг хориглож, ажил төрлийн шалгуурыг гол болгоно.  Сургууль төгссөн залуучуудыг шинээр ажилд авсан байгууллагуудыг дэмжиж, урамшуулах бодлого явуулна.

Оюутан залуучуудыг ургац хураалт, бүтээн байгуулалтын  кампанит ажилд идэвхитэй оруулцуулж хөдөлмөрийн хөлс олгуулж, ажлын туршлага эзэмшүүлэхийг дэмжинэ.

 

Сайн үйлс дэлгэрч, шударга ёс ялах болтугай

“МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”

 

Холбоотой мэдээ

(4) Сэтгэгдэл

  1. The voice of raiyinaltto! Good to hear from you.

  2. I love reading these articles because they’re short but informative.

  3. I'm farmhouse glam (the quiz is spot on!), and I want to revamp our living room! It's a hodge podge of stuff we've found and been given, but not in a good way.

  4. I’ll be in Port Townsend Dec. 9th. Okay if I come by and quilt with y’all? I live in Oregon and quilt by myself all the time. Very lonely. Would love to have some people around me while I sew! Jeanne

Leave a Reply

Your email address will not be published.