Нийслэл — 18 December 2015
Б.Мөнгөнтуяагийн бие мууджээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн өмгөөлөгч цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зарласан юм. Хуралд Л.Гансүхийн өмгөөлөгчөөс гадна “ЭмЖиЭлЭсБи” компанийн ажилтан Б.Мөнгөнтуяа оролцох байжээ. Харин Б.Мөнгөнтуяагийн бие муудсан гэх шалтгаанаар хэвлэлийн хурлыг цуцалсан юм.

Дашрамд дуулгахад, энэ хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч есдүгээр сард болж Л.Гансүхэд 4.6 жилийн ял, харин “ЭмЖиЭлЭсБи” компанийн ажилтнууд болох Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр 19 сая 200 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан.

Давж заалдах шатны шүүх хурал ирэх Даваа гаригт болох юм. Харин Л.Гансүхийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хурлыг хэвлэлийнхэнд нээлттэй явуулах хүсэлтийг тавиад байгаа юм.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.