Сонгууль — 27 January 2016
Сонгуулийн тойргийн мандатыг энэ долоо хоногт шийдвэрлэнэ
Түгээх

Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгууль явагдах өдрөөс 150 хоногийн өмнө санал хураалт явуулах өдрийг албан ёсоор товлон зарлахаас гадна тойргуудад мандат хуваарилах тухай тогтоолын төслийг батлах ёстой.

Сонгууль зургадугаар сарын сүүлчийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байх ёстой бөгөөд энэ долоо хоногтоо багтааж сонгуулийн тов болон тойргийн мандатын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болж байна.

Хүн ам ихээр төвлөрсөн нийслэлд тойргийн мандатыг нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн эрх баригчид үзэж байгаа бол сөрөг хүчин өмнөх сонгуулийн адил тойргийн мандатыг нийслэл болон хөдөө орон нутагт тэгш байлгах ёстой хэмээн үзэж байгаа. Энэхүү маргаанаас үүдэж өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг сонгуулийн тов тогтоо, мандат тойргийн асуудлаар завсарлага аваад байгаа юм.

Завсарлагын хугацаа маргааш дуусах бөгөөд сонгуулийн тойргийн мандатыг тохирох, товыг зарлахад ердөө хоёр хоногийн хугацаа үлдлээ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.