Монгол Ардын нам — 25 February 2016
Нийслэлийн МАН-ын II хуралдаан болж байна
Түгээх

Өнөөдөр нийслэлийн МАН-ын II хуралдаан болж байна. Энэхүү хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж буй бөгөөд 800 төлөөлөгч оролцож буй бөгөөд Сонгуулийн хуультай холбоотой мэдээлэл хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж буй юм. Дээр нь бүтэц зохион байгуулалтын асуудал хэлэлцэх аж. Нийслэлийн МАН  нь 45 мянган гишүүнтэй аж. Нийслэлийн МАН-ын даргаа Ц.Сандуй ажиллаж буй бөгөөд тэрээр энэ албан тушаалыг авахад нийслэлийн МАН-ын рейтинг 24 хувьтай байсан бөгөөд шаргуу ажилласны үр дүнд 35 хувь хүртэл өсгөсөн гэнэ. Ц.Сандуй нийслэлийн МАН-ын дарга болсноос хойш Багахангай, Багануур, Чингэлтэй дүүрэгт ялалт байгуулсан байна. Түүнчлэн Сонгинохайрахн дүүрэгт болсон УИХ-ын нөхөн сонгуульд Д.Сумъяабазарыг ялуулсан юм.

МАН-ын зүгээр чадварлаг боловсон хүчний тоонд орох түүнд ихээхэн найдлага тавьж буй аж.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.